Улаанбаатар
Цус харвалтын үед авах арга хэмжээнүүд
3-12

Цус харвалтын үед авах арга хэмжээний талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Нүүр, гар, хэлний сорилыг (ам мурийх, гарын хүч сулрах, хэл яриа алдагдаж) ашиглаж харвасан эсэхийг мэдэж, улмаар түргэн тусламж руу цаг алдалгүй утасдах хэрэгтэйг анхаарна уу. Учир нь цаг алдах тусам тархины үхжил нэмэгдэж хүндрэх болно.

 

Зөвлөгөө №2

 

 

Тухайн хүн өөрөө болон гэр бүлийн хүмүүс цус харвалт болсныг таамаглаж байгаа үед дур мэдэн эм, тариа хэрэглэж огт болохгүй.

 

Зөвлөгөө №3

 

 

Хамгийн эхэнд цус харвасан хүний амьсгал болон зүрх-судасны үзүүлэлтүүдийг шалгаж, түргэн тусламж ирэхээс өмнө өвчтөнийг хэвтүүлэх хэрэгтэй.

 

Зөвлөгөө №4

 

 

Хэвтүүлэхдээ бусад эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй бөгөөд цус харвасан хүн ихээр огиж, бөөлжих талтайг анхаарч дээш нь биш, бага зэрэг хажуу тийш нь харуулж хэвтүүлэх шаардлагатай. Ингэснээр тухайн хүний амьсгалын зам чөлөөтэй болно.

 

Зөвлөгөө №5

 

 

Архи болон согтууруулах ундаа өгч болохгүй. Согтууруулах ундаа өвчтний цус харвалтыг гүнзгийрүүлж, нэмэгдүүлэх болно

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Vun cvrtei zowolgoo ve...? Ix l chuxal yum ynshix baix gej bodcon chini..?
2018-03-12