Бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон Солонгос жүжигчин амиа хорложээ
2018-03-11

Холливуудын хэсэг уран бүтээлчид бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэн “Me Too” кампанит ажлын зохион байгуулж буй юм.

 

 

Уг кампанит ажил өдгөө холливууд гэлтгүй олон улсад хүрээгээ тэлсээр байна. Тэгвэл Өмнөд Солонгосын иргэд болон уран бүтээлчид уг кампанит ажилд нэгджээ.

 

Тэгвэл хүчирхийллийн дуулианд нэр холбогдоод буй Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жо Мин Ги амиа егүүтгэсэн талаар “www.koreaboo.com” сайт мэдээллээ.

 

Өдгөө 52 настай жүжигчин эр Сөүл хот дахь гэртээ амиа алдсан байдалтай олджээ. Цогцсыг түүний гэргий олж, улмаар цагдаагийнханд дуудлага өгчээ.

 

Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа талаар албаныхан өгүүлэв. Гэрчүүдийн өгүүлснээр “цогцосны дэргэд гэрээслэл байсан” гэлээ.

 

Жо Мин Ги жүжиглэхээс гадна Чёнжу Их Сургуулийн драмын ангид хичээл заадаг байжээ. Өнгөрсөн сард тус их сургуулийн найман оюутан жүжигчний хүчирхийлэлд өртөж, бие болон сэтгэл санааны хохирол амссан хэмээн гомдол гаргажээ.

 

Тэрээр уг дуулиантай ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж байсан өнгөрсөн сарын 27-нд хийсэн хэргийнхээ төлөө хохирогч бүсгүйчүүдээс уучлалт хүссэн аж. Энэхүү дуулианы дараа жүжигчин гэрээсээ гарахгүй улмаар хэнтэй ч холбоо бариагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Gantulga:
Bi ene heregtei hamaaralgui uls turiin bulegleliinkhen namaig iim kheregt zohiomloor holbogduulj bna
2018-03-11
Gantulga:
Bi ene heregtei hamaaralgui uls turiin bulegleliinkhen namaig iim kheregt zohiomloor holbogduulj bna
2018-03-11
Gantulga:
Bi ene heregtei hamaaralgui uls turiin bulegleliinkhen namaig iim kheregt zohiomloor holbogduulj bna
2018-03-11
zochin:
bandaasha chamd hun chanar chini neg yum helehgui bn uu, chamaig amia horlo gej bga yum bish, delhii niiteere temtseed ehellee sh de, udahgui ene davalga mongold irnee, harj l bgarai, mood mongoloor duusdaggui yum shuu
2018-03-11
MANAI MALNUUD YADAG BILEE ULAIM TSAIM GURIINE SHUUDEE
2018-03-11
Манай:
Манай уих гишүүн яаж байна .бандаашаа бол өмсөөд гарсан шүү гээл тэнэг царайдаал байж байх юмммм
2018-03-11