Трамп-Кимийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах НАЙМАН шалтгаан
2018-03-12

Трамп, Ким Чен Ун нарын анхны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тус улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргажээ. Энэ талаар “www.thediplomat.com” сайт мэдээллээ.

 

 

Анкит Панда “Хоёр Солонгосын дунд орших цэрэггүй Панжүнжом тосгон нь иймэрхүү уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой газар. Гэхдээ энэ бүсэд Трамп очих нь бүрхэг” хэмээн хэлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар тохиролцоод байна. Тэдний уулзалт олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй юм. Гэхдээ уулзалтаас гадна удирдагчид яг хаана уулзаж, яриа хэлэлцээр хийх нь тодорхойгүй. Ким Чен Ун аюулгүй байдлаа эрсдэлд оруулж, хилийн дээс алхах уу эсвэл Трамп Хойд Солонгост очиж, дайсагнасан харилцаатай байгаа дүүтэйгээ уулзах уу.

 

Хоёр талын төлөөлөгчид эхний ээлжинд удирдагчдын уулзах газрыг олох томхон бэрхшээлтэй нүүр туллаа. Мэдээж хэрэг уулзалтын өмнө нь хоёр тал дээд хэмжээний уулзалтын талаар хэдэнтэй ярилцах нь тодорхой. Тэгвэл ямар ч асуудал, бэрхшээлгүйгээр удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой улсыг тодруулжээ. Энэ бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот юм. Яриа хэлэлцээ хийх газраа зөв сонгох нь амжилттай хэлэлцээр хийх 11 арга замын нэг хэмээн Трамп “Хэлэлцээрийн урлаг” номондоо дурссан байдаг.

 

 “Трамп, Ким Чен Ун нар уулзахаар боллоо” хэмээн олон улсын хэвлэлийнхэн мэдээллээд удаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж  өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дээрх уулзалтыг эх орондоо зохион байгуулах санал гаргажээ.

 

Тэрбээр твиттертээ “Урт удаан хүлээлтийн дүнд бий болсон нээлт. Нэг санал байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар Улаанбаатар хотноо уулзах боломжтой. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Өмөн нь бид Япон болон Хойд Солонгосын хооронд зэрэг чухал уулзалтыг зохион байгуулж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын хэлэлцээ юм” хэмээн жиргэсэн байна.

 

 

Трамп-Ким нарын уулзалтын зохион байгуулахад “Хамгийн тохиромжтой газар” Улаанбаатар хот болохыг илтгэх НАЙМАН шалтгаан

 

ТӨВИЙГ САХИСАН БАЙДАЛ: Монгол Улс бол 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрийн төвийг сахисан байр суурийг баримталж, бүс нутгийнхаа бүх улс оронтой найрсаг харилцаатай байдаг. 2015 онд Монгол Улс “Төвийг сахисан статус” баримтлах асуудлаар нэг бус удаа хэлэлцүүлэг өрнүүлж байв.

 

АМЕРИКТАЙ НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ: Монгол Улс 1990 оноос хойш АНУ-тай найрсаг харилцаатай байна. Хоёр улс өндөр түвшний албаны хүмүүс харилцан айлчилж, АНУ, Монголд тусламж болон дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийсээр байна. АНУ нь Монголыг “Хэцүү хөршүүдийн хооронд оршдогч ардчиллын замаар тууштай замнаж буй улс” хэмээн тодорхойлсон.

 

ХОЙД СОЛОНГОСТОЙ НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн сарын эхээр Пхеньян хотноо айлчилсан. Хойд Солонгосын олон мянган иргэн Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээс ажиллаж байна. Солонгосын дайны үеэр өнгөрч үлдсэн олон зуун хүүхдийг Монгол авч, өсгөсөн түүхтэй. Өнөөг хүртэл хоёр улс тун найрсаг харилцаатай байдаг.

 

УДИРДАГЧ НАРЫН УУЛЗАЛТ АЗИ ТИВД БОЛНО: Улаанбааатар хотод Хойд Солонгосын төлөөлөгчид асуудалгүйгээр хүрэлцэн ирэх боломжтой. Улаанбаатар хотноо ирэхийн тулд тэд Хятадын дээгүүр онгоцоор нисэх эсвэл Хятад эсвэл Оросоор дамжин төмөр замаар явж болно. Харин Америкийн төлөөлөгчид Улаанбаатарт хүрэхийн тулд Япон эсвэл Өмнөд Солонгос руу явахтай ижил. Тэд ердөө Хятадын дээгүүр нисэхэд л хангалттай.

 

ТҮҮХ СӨХВӨЛ: Монгол Улс өмнө нь нэг бус удаа Хойд Солонгос болон өөр улс орны хоорондох уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан олон улсын шинжтэй арга хэмжээнүүдэд Хойд Солонгос цаг алгасахгүй төлөөлөгч нараа илгээдэг. 2007 болон 2012 онд Япон болон Хойд Солонгосын хоорондох уулзалт Улаанбаатар хотноо болсон түүхтэй. Монголын Засгийн газар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээрийг зохион байгуулсан билээ. Энэ уулзалтад Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо оролцож, бусад орны төлөөлөгч нартай хоёр талын уулзалт зохион байгуулж байсан юм. Хойд Солонгосын албаныхан аюулгүй байдал, тав тухыг мэдэрч чадсан учир эдгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан юм.

 

НАЙДВАРТАЙ БАЙДАЛ: Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх нь Трамп болон Ким Чен Ун нарын уулзалтыг тойрсон гол асуудлын нэг. Монгол Улс “Цөмийн зэвсгээс ангид бүс” болохоо 2012 онд эрхзүйн хувьд албан ёсоор баталгаажуулжээ.

 

УЛААНБААТАР ХОТНОО УУЛЗАЛТ ХИЙХИЙГ ХОЛБОГДОХ ТАЛУУД ЗӨВШӨӨРӨХ МАГАДЛАЛТАЙ: Өмнөд Солонгосын тал удирдагч нарын уулзалтад шууд оролцох боломжтой бүс нутагт зохион байгуулахыг оролдох нь тодорхой. Гэхдээ “Монголд зохион байгуулъя” гэвэл тэд буулт хийх магадлалтай. Хойд Солонгос улсад байхдаа хулгайлагдсан япончуудын асуудлаарх уулзалтыг улс орондоо зохион байгуулж, зуучийн үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсад Японы тал талархаж, энэ асуудлыг шийдвэрлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас байнга хүсдэг. БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй хүмүүс дээрх уулзалтыг хийх өөр газрыг хоёр талд санал болгохгүй бол Улаанбаатарт удирдагч нарын уулзалтыг зохион байгуулахыг хоёр тал зөвшөөрөх магадлалтай.

 

ТОМООХОН ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БАЙГУУЛАХ БОЛОМЖ БОЛОЛЦОО:  Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад холбогдох талуудаас хэдэн зуун албаны хүн оролцох нь мэдээж. Тэднийг хүлээн авах нь Улаанбаатарын хувьд том асуудал биш. Улаанбаатар хот өмнө нь томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай. 2016 онд Улаанбаатар хотноо Ази-Европын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт болсон. Мөн ирэх тавдугаар сард Монголд цаг агаар тийм ч дулаахан биш байх учир жуулчид цөөн байна. Тийм учраас уг уузалтад оролцох албаны хүмүүсийг байрлуулах зочид буудал, тэднийг тээвэрлэх нисэх онгоц хангалттай гэсэн үг.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, сагсан бөмбөгийн тоглогч асан Деннис Родман нар л хөндлөнгөөс оролцохгүй, цэрэггүй бүс гэгддэг Панмүнжомд зохион байгуулахгүй бол энэ уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар бол Улаанбаатараас өөр байхгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Utga nairuulga ni yasan ch hetsuuu ymbde. Tuluulugch nar udirdagxh nar ch gehshig uur yu yu ch genev yajshuu setguulch bolsimde mongol helee oligtoi mdehgui bj
2018-03-20
Zochin:
Utga nairuulga ni yasan ch hetsuuu ymbde. Tuluulugch nar udirdagxh nar ch gehshig uur yu yu ch genev yajshuu setguulch bolsimde mongol helee oligtoi mdehgui bj
2018-03-20
aalz
2018-03-12
Трамп:
Нэг зүйлийг хэлэх үү? Монгол гэж хаана байдгийг Д.Трамп мэдэхгүй гэдгээр мөрий тавьсан ч болж байна. Угаасаа иймэрхүү америкчуудад кругозор гэдэг зүйл огт байхгүй. Юу үнэн, тэр үнэн
2018-03-12
Ene uulzalt bolson gazar tuuhend temdeglegden uldene. Uuniig eserguutseed bga Ork uudaar duursen zaya ni haysan Mongold az ni dutna
2018-03-12
aalz
Shaa muu durvudiin tochigoo
2018-03-12
Za bitgii hudlaa huurtsugluud bai!!! Tiim zuil bolohgui, ternihee orond hotinhoo hog shoroo, ajilguidel, arhidaltaa zohitsuulahaa l bod
2018-03-12
ZOCHIN:
HOG SHOROO, SHEES BAAS,TUTSEER DUURSEN MONGOLD L IRJ BALRAH VIIDEE.
2018-03-12
ZOCHIN:
HOG SHOROO, SHEES BAAS,TUTSEER DUURSEN MONGOLD L IRJ BALRAH VIIDEE.
2018-03-12
Элбэг балай шоронд сууж байх хүн юун уулзалт гээд яваад бнаа.Одоо дэлхийг самарах нь дээ
2018-03-12
Elbegee:
Elbeg zailaa. Trump jung 2 zovhon gai l bolno. Holiin gaig duudaad hereggui
2018-03-12
дуугайл казинодоо бүг:
асеам гээд манийга хоослоод одоо бас муу гай ....лай зүгээр хамгаалах гэж бөөн асуудал
2018-03-12
хх:
Муу хүзүүгүй хулхи шоучин. тэр холуур явж байгаа гайг энд дуудаж лай болох нь л дээ
2018-03-12
муу хүзүүгүй шоучин тэр холуур явж байгаа гайг энд татаж автирах нь д дээ
2018-03-12
Shaa muu durvudiin tochigoo
зочин:
1. Экс санал гаргах эрхтэй юу. 2. Аюулгүй байдал талаас нь хариуцах чадвар нөхцөл хир вэ. 3. Манай улсын хүлээн авах даац боломж ямар байгаа зэргээс болох байхдаа. Гэхдээ бараг л шоу байх энд ирэхгүй л болов уу даа 2 бурх санаачилга гаргасан ч уулзалт хойшлох магадлал ихтэй байх
2018-03-12
Үүнээс хол байх нь зөв. Энэ хоёрын уулзалт дайны галыг бадрааж ч мэднэ шүү хөөрцсөн гараа
2018-03-12