Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн зам халтиргаатай байна
2018-03-12

 

Өнгөрсөн шөнө Дархан, Сэлэнгэд цас орсон байна. Үүнээс үүдэн Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн асфальтан А0402, А0403 замд халтиргаа гулгаа үүсчээ. Тиймээс  жолооч та замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, хурдаа тохируулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин