20 настай залуу Дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2018-03-12

Өнгөрөгч амралтын өдрөөр  нэгдсэн улсын коллежуудын аварга шалгаруулах тэмцээн Техас мужийн Коллеж цэнгэлдэхэд боллоо. Энэ уралдааны үеэр Майкл Норман 400 метрийн гүйлтийн танхимын дэлхийн рекордыг эвдлээ.

 

 

Өмнөд Калифорний Их Сургуулийн гүйгч залуу 44.52 секундийн амжилттай гүйсэн байна. Тэрбээр ердөө 3 дахь удаагаа танхимын тэмцээнд оролцож байгаа ч ийн дэлхийн өмнөх дээд амжилтыг 0.05 секундээр шинэчлэн тогтоожээ. Өмнөх дээд амжилтыг 2005 онд буюу 13 жилийн өмнө Кэррон Клемэнт тогтоож байсан бөгөөд одоог хүртэл эвдэгдээгүй байв.

 

Өдгөө 20 настай Норман нь 2016 онд болсон АНУ-ын олимпийн багийг бүрдүүлэх сорилтод 200 метрийн зайд 5 дугаар байранд орж байсан бөгөөд дараа нь залуучуудын танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн зайд түрүүлж байжээ. 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
huoi:
Хувь хүмүүс Сайн байна уу Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081
2018-03-13