Сүмд аянга бууж, 16 хүн амиа алджээ
2018-03-12

Руанда улсын Кигали хотноо байрлах христийн сүмд аянга буусан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар тус сүм дотор мөргөл үйлдэж байсан 16 итгэгч амиа алдсан талаар албаныхан уламжлав.

 

Цагдаагийнхан сүм дотор байсан 140 орчим хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Хоёр хүн эмнэлэгт хүргэгдэх үедээ амиа алдсан гэнэ.

 

Аянга сүмийн барилгыг бүхэлд нь сүйтгэсэн учир уг сүм үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.

 

Тус улсад аянга буух нь ихэссэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт дунд сургуулийн нэг хүү аянганд цохиулж, амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин