Цанын улсын аваргууд тодорлоо
2018-03-12

Төв аймгийн Жаргалант суманд цанын УАШТ болж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 10 багийн 60 гаруй цаначин өрсөлдсөнөөс Х.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо багийн дүнг тэргүүлэв. Харин эрэгтэйчүүдийн 15 км-ын сонгомол техникийн уралдаанд С.Дүүрэнбаяр түрүүлсэн бөгөөд спринт төрөлд ч алтан медаль хүртсэн байна.

 

 

Харин 10 км-ын тэших техникийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт Б.Ачбадрах түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 10 км-ын сонгомол болон спринт гэсэн хоёр төрөлд А.Энхтуул аваргалжээ. Харин таван км-ын тэших техникийн төрөлд Э.Ариунтунгалаг түрүүлсэн бөгөөд буухиа уралдаанд эрэгтэйчүүдэд “Хилчин” спорт хороо, эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хороо түрүүллээ. Энэ тэмцээний үеэр спортын мастер ес, дэд мастер ес төрсөн байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин