Тагнуулч эрийг охиных нь хамт химийн хортой бодисоор хордуулжээ
2018-03-12

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар энэ сарын 4-нд Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.  Тэд өнөөг хүртэл ухаангүй байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

 

Тэгвэл тэднийг химийн хортой бодисоор хордуулсан талаар албаныхан уламжлав. Уг хор шууд мэдрэлд нөлөөлж, улмаар амьсгалын замыг хаадаг гэнэ.  Британийн Эрүүл мэндийн яам тагнуулч эрийг охиных нь хамт хордуулсан хорыг тогтоохоор ажиллаж байна.

 

Мөн яамныхан Солсбери дэх “Зиззи” итали ресторан болон “Милл” нэртэй шөнийн цэнгээний газраар энэ сарын 4,5-нд үйлчлүүлсэн  иргэдийг өмсч байсан хувцас зэргээ ариутгахыг уриалжээ.

 

Уг хэргийн ард “ОХУ бий” хэмээн Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон мэдэгдснээр болж ОХУ болон Их Британийн хооронд дипломат дайн дэгдэхэд тун ойртжээ.

 

Өдгөө 66 настай Сергей Скрипал “Скрипал ГРУ”  гэх Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарсаныхаа дараа тэрбээр 2003 оныг хүртэл Гадаад хэргийн яаманд ажилласан бөгөөд сүүлд бизнес эрхлэх болжээ. Түүнийг 2004 онд Москва хотоос баривчилсан бөгөөд тэрбээр мэдүүлгийнхээ үеэр 1995 онд Британийн тагнуулын байгууллагад элсч, улмаар нууц мэдээлэл дамжуулсаныхаа шанд 100 мянган ам.доллар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Скрипал 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Британид шилжиж ирсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
urvagch vheh n vnend niitsne.
2018-03-27
иргэн:
Эх-орноосоо-урвагч-үхрээ-хэнд-хэрэгүй-хог-хүн-шаар
2018-03-26
ЭХ-ОРНООСОО-УРВАГЧ-ҮХЭХ-ЁСТОЙ
2018-03-26
g:
xxa
2018-03-21
оросын зөв.
2018-03-13
иргэн:
Эх орноосоо урвасан хүнд ийм л хувь заяа тохиолдоно
2018-03-12
MUUSAYN KRIMINAL OROSUUD L KHIINE SHUU DEE ,
2018-03-12
Zocnin:
Anglicnuud oorsdoo uuniig hisen bna
2018-03-12
g:
xxa