“Царцаасан” амлалтуудаа хэзээ хэрэгжүүлэх вэ?
2018-03-13

 

Хавар болж манай улсын хувьд ид бүтээн байгуулалтын улирал эхэллээ.  Хүйтний улиралд зогсоод байсан бүтээн байгуулалтын ажил удахгүй  ундарна. Улирлын чанартай ажлуудаас хувийн компаниудын барилгын ажлыг  хүйтний улиралд ч зогсоолгүй,  нэг нэгээр “ тоосго өрсөөр” байдаг юм билээ.  Харин улсын төсвөөр хийгдэх ажлууд хүйтний улиралд нэлдээ зогсонги байдалд ордог.   Хүйтний байтугай дулааны улиралд ч тендэр нь зарлагдаж, хуваарилагдсан хэрнтээ зогссон, царцсан ажлууд ч  олон бий.

 

Он гарсаар олон нийт эрх баригчдаас амлалтыг нь шаардан, нэхэж эхэлсэн.  Нэхэж, шаардах эрх нь ард иргэдэд бий.  Бүрэн эрхээ хүлээж авснаас  хойш хоёр намарын  хугацаанд өмнөх эрх барьж байсан АН-ыг шүүмжилсэн.  Өөрөөр хэлбэл хийхээсээ илүү ярьсан.  Хэн нь байсан хэлэлцээр хийх ОУВС-гийн хөтөлбөрт энэ хугацаанд хамрагдаж, улсын  дансыг “мөнгө”-тэй болгосон ч өрхийн данс улайссан хэвээр байгаа.  Бурууг бусдад чихэж гар хумхин сууж байгаа гэдэгтэй эрх баригчид санал нийлэхгүй байж болох ч иргэд олон нийт толгой дохин, дэмжицгээж байгаа нь үнэн.

 

Уг нь энэ оны төсвийг батлахдаа МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлнэ гэж онцолж байгаа.  Он гарсаар тэтгэвэр тэтгэмжийг 27 мянган төгрөгөөр нэмж,  “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэн, 02 хүртэл насны хүүхдээ харж байгаа эхчүүдэд сард 50 мянган төгрөгийн  “цалин” олгож байгаа гэдгээ эрх баригч намын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд сонгогчидтойгоо уулзах бүртээ   лоозон мэт ярьсаар байна лээ.  Өнөөдрийн  нийгмийн  нөхцөл 27 мянгаар тэтгэвэр нэмж, эхчүүдэд 50 мянган төгрөгийн цалин олгох нь тухайн өрхийн төсвийг суга өсгөдөггүй юм гэхэд мэдэгдэхүйц нөлөөлөх үү гэдгийг эрх баригчдаас асуумаар.  Мэдээж нийт тэтгэвэр, тэтгэмжийнхэн,  “Цалинтай ээж”-ийн болзол хангасан хүүхдээ асарч байгаа эхчүүдийг тоонд үржүүлээд тооцвол  хэдэн тэрбум төгрөг төсвөөс зарцуулж байгаа нь үнэн.  Ирэх намраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхээ мэдэгдээд байгаа.  Хэдий хэмжээтэйг нь одоогоор дурдаагүй.  Авч байгаа хүндээ мэдэгдэхүйц нөлөөлөх эсэхийг одоогоор таашгүй. Гэхдээ манай улсын хувьд цалин нэмсэн, нэмээгүй зах зээлийн хуулиараа  ханш нь өсөөд байгаа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг ямар ч эрх мэдэлтэн  тогтоон барьж чадахгүй.

 

Эдийн засгаа хямралаас гаргаж, хурдацтай өсгөх хамгийн зөв алхам нь яалт ч үгүй уул уурхайн салбар. Хэдийгээр үндсэн мал аж ахуй, хүнс, дотоодын үйлдвэрлэл гэдэг ч   том хэмжээний хөрөнгө оруулалтыг татах салбар  бол уур уурхай гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч стратегийн ач холбогдол ордуудаа эдийн засгийн эргэлтэд хэзээ оруулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ч мега төслүүдийн талаар тусгаагүй. Тухайлбал, Тавантолгой”-г хөдөлгөж, 1072 хувьцааг амилуулна гэж чуулган бүрийн нээлт, хаалтын үеэр эрх баригчид “амласаар ирлээ”.  Хамгийн сүүлд  гэхэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир  “Ирэх хавар 1072 хувьцааг “амилуулж” иргэдэд ногдол ашиг хүртээнэ” гэсэн.  Хаврын чуулган сар хүрэхгүй хугацаанд эхэлнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Тавантолгой” төсөл дурдагдаагүй.

 

Нэгэнтээ хэрэгжээгүй байгаа төслүүдийг  орхиод хэрэгжиж байгаагаас нь дурдсан ч олон нийтэд байтугай Монгол Улсад ч үр ашгаа  хүртээгээгүй байгаа. Тухайлбал, “Оюутолгой”-н 34 хувийг манайх эзэмшиж байгаа хэдий ч үр шим нь улсын төсөв “наалдаагүй”. Оюутолгой”-н хувьцаа эзэмшигч гадаадын тал ногдол ашгаа хүртээж, хуваарилсан байхад манайх  өр, зээлнээсээ салаагүй л байгаа. Тиймээс хэзээ стартегийн ордуудаасаа хувь хүртэж, хэзээ томоохон төслүүдээ хөдөлгөх вэ? эрх баригчид аа.  Аль 2016 оны сонгуулийн ялалтын дараах албан тушаалын тэмцэл,  Засгийн газрын бүрэлдэхүүний шинэчлэл,  “Бандааш”-ны хэргүүд  үргэлжилсээр бүрэн эрхийн хугацаа нь талдаа орсон.  

 

Өмнөх парламентын үед өрнөсөн их  бүтээн байгуулалт  өнгөрсөн өдрүүдэд таг зогссон. "Бид бүтээнэ, хамтдаа зүтгэнэ" гэсэн уриа сонгуулийн сурталчилгаа дуусахтай зэрэгцэн "салхинд хийссэн".  Эрх баригч хүчний гишүүн бүр даргын албан тушаал горилж, энгийн иргэд ажил хайсан он жилүүд үргэлжилж байна.

 

Тиймээс  “царцаасан” амлалтуудаа хэрэгжүүлж  цаг хугацаа ч  эрх баригчдад сануулж байна.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
b!!!!:
Том бүтээн байгуулалтуудаа эхлүүлээчээ юугаа гөлрөөд сууцгаачихвааа
2018-03-13
Зочин:
Эрхэм сэтгүүлчээ, хөндсөн сэдэв чинь зөв боловч ямар их алдаатай, найруулга муутай зүйл бичээ вэ. Гаргахаасаа өмнө бичсэн зүйлээ нэг удаа ч болов уншаад гаргадгийг сэтгүүлчид хэвшил болгомоор юм.
2018-03-13