Тереза Мэй: Тагнуулчийг хордуулсан хэргийн ард ОХУ байх магадлалтай
2018-03-13

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар энэ сарын 4-нд Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.  Тэд өнөөг хүртэл ухаангүй байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

 

Тэднийг химийн хортой бодисоор хордуулсан талаар албаныхан уламжлав. Уг хор шууд мэдрэлд нөлөөлж, улмаар амьсгалын замыг хаадаг гэнэ.  Британийн Эрүүл мэндийн яам тагнуулч эрийг охиных нь хамт хордуулсан хорыг тогтоохоор ажиллаж байна. Мөн яамныхан Солсбери дэх “Зиззи” итали ресторан болон “Милл” нэртэй шөнийн цэнгээний газраар энэ сарын 4,5-нд үйлчлүүлсэн  иргэдийг өмсч байсан хувцас зэргээ ариутгахыг уриалжээ.

 

Тэгвэл Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентын чуулганд үг хэлэх үедээ “Тагнуулчийг хордуулсан хэргийн ард ОХУ байх магадлалтай. Гэхдээ энэ бол урьдчилан таамаглал” хэмээн хэлсэн байна.

 

Тэрбээр мөн уг асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Элчин сайдаас нь тайлбар шаарджээ. Өмнө нь Уг хэргийн ард “ОХУ бий” хэмээн Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон мэдэгдсэн билээ.

 

Өдгөө 66 настай Сергей Скрипал “Скрипал ГРУ”  гэх Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарсаныхаа дараа тэрбээр 2003 оныг хүртэл Гадаад хэргийн яаманд ажилласан бөгөөд сүүлд бизнес эрхлэх болжээ. Түүнийг 2004 онд Москва хотоос баривчилсан бөгөөд тэрбээр мэдүүлгийнхээ үеэр 1995 онд Британийн тагнуулын байгууллагад элсч, улмаар нууц мэдээлэл дамжуулсаныхаа шанд 100 мянган ам.доллар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Скрипал 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Британид шилжиж ирсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Tagnùulch hun barigduul ugaasa uhel
2021-04-16
urvagchid heden say hunii huvi zayagaar togolj bigaa hamgiin adgiin amitad
2018-09-27
tiim shuu
2018-09-27
иргэн:
худлаа Шоудсан Хөгшин балай авгай
2018-07-05
Англичууд өөрсдөө нухчихсан юм бишүү. Ер нь бол эх орноосоо урвасан урвагчийг байлдааны цагийн хуулиар шүүхээр шийтгээд цаазалчих байждээ
2018-03-13
Tagnùulch hun barigduul ugaasa uhel
за битгий тааж унгаад бай хөгшин лесби гомо өмхий англичууд аа
2018-03-13
tiim shuu
varane:
Эх орноо худалдсан юмнуудыг буудах л хэрэгтэй. Эх орны газар шороог худалдсан урвагчдыг буудах л хэрэгтэй.
2018-03-13
urvagchid heden say hunii huvi zayagaar togolj bigaa hamgiin adgiin amitad