Техаст цуврал дэлбэрэлт болж, хүмүүс амиа алджээ
2018-03-13

АНУ-ын Техасын Остин хотноо цуврал дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Эхний дэлбэрэлтээр өсвөр насны хоёр хүү амиа алдсан талаар Остин хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

“Уг дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа Остин хотын нисэх буудлын ойролцоо мөн  дэлбэрэлт болж, 17 настай хүү амиа алдаж, 40 настай эмэгтэй шархадсан” талаар Цагдаагийн газрын дарга Брайн Манли хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

 

Гурав дахь дэлбэрэлтээр өнгөт арьстай эр амиа алдсан гэнэ. Эдгээр гурван дэлбэрэлт хоорондоо холбоотой хэмээн цагдаагийнхан таамаглаж буй бөгөөд орон даяар мөрдлөгө явуулж эхэлжээ.

 

Брайн Манли “Хэдхэн цагийн дотор манай хотод гурван ч онц ноцтой дэлбэрэлтүүд боллоо. Бид хэд хэдэн сэжигтэй этгээдийг эрэн сурвалжиж байгаа” хэмээн хэллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chun amid yvach batalgaa baidag umuu ?? naad Americ ulsad chin
2018-03-13