Улаанбаатар
Бөөрний чулуу үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ
3-13

Бөөрөнд яагаад чулуу үүсдэг талаар "www.wikihow.com сайт" нийтэлжээ. 

 

 

Бөөрний чулуу гэж юу вэ?

 

Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно.

 

Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг:

 

- Шээсний замын дахилтат халдварууд

 

- Шингэн зүйл маш бага уух

 

- Шээсний замын бөглөрөл

 

- Хоол хүнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх

 

- Кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч төрлийн эмүүд хэрэглэх

 

- Бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин