Зүй бусаар 709 мянган мал хорогджээ
2018-03-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 709.6 мянган том мал зүй бусаар хорогджээ.

 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 575.7 /5.3 дахин/ мянгаар өссөн үзүүлэлт  аж. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл ямаа 407.7 мянга, хонь 213.4 мянга, үхэр 52.9 мянга, адуу 35.3 мянга, тэмээ 329 байна. Нийт хорогдсон малын 57.5 хувийг ямаа, 30.1 хувийг хонь эзэлжээ.

 

Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал энэ оны эхний хоёр сард 9.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.2 /31.5 хувь/ мянгаар буурав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин