Хустайн даваанд автобус онхолдож, нэг хүн нас баржээ
2018-03-13

Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Каунти маркийн дунд оврын автобус өнөөдөр 06.00 цагийн үед онхолджээ. 28 зорчигчтой явж байсан автобус Хустайн давааны орчим онхолдож, газар дээрээ нэг хүн нас барж, 2 хүн маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. 


Тиймээс иргэд та бүхнийг хууль бусаар зорчигч тээвэрлэлтээс татгалзаж, гэрээтэй, баталгаатай, даатгалтай, GPS-ийн хяналттай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг Авто тээврийн үндэсний төвөөс уриалж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин