Нохой зодоонч СМ Панк UFC-д тулалдана
2018-03-13

 

Мэргэжлийн нохой зодоон буюу шоу тулааны үзэгчид СМ Панк гэх нэрийг андахгүй. Тэгвэл СМ Панк удахгүй UFC-д буюу мэргэжлийн тулааны хамгийн нэр хүндтэй холбоонд тулаан хийхээр болжээ. Энэ талаараа TMZ онлайн сэтгүүлд мэдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр UFC 225-т тулалдана гэнэ. Уг тулаан нь 6 дугаар сарын 9-нд Чикаго хотод болно. Гэхдээ хэнтэй тулалдах нь тодорхойгүй байна. СМ Панк нь Чикаго хотын уугуул бөгөөд төрөлх хотдоо, шүтэн бишрэгчдийнхээ өмнө тулалдана гэдэг тамирчин хүний хамгийн сайхан боломжуудын нэг билээ.

 

Гэхдээ энэ талаар UFC-ын удирдлагууд мэдээлэл өгөөгүй байна.

 

СМ Панк нь зургаан жилийн өмнө UFC-ын дэвжээнд гарч байсан. UFC 203-ын үеэр  тэрбээр Мики Галлтай тулсан. Харамсалтай нь уг тулаан удаан үргэлжлээгүй бөгөөд 2 минут 14 секундэд  өчилтөнд орж ялагдал хүлээж байлаа. Харин уг тулаан дууссаны дараа СМ Панк маш их харамсаж, нулимс хүртэл дусгаж байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин