Харшил үүсгэгчдээс хэрхэн зайлсхийх вэ
2018-03-14

Харшил үүсгэгчдээс хэрхэн зайлсхийх талаар www.wikihow.com сайт мэдээллээ.

 

Нэг

 

 

Гэртээ байгаа харшил төрүүлэгчдийг устгах. Харшил үүсгэдэг маш олон хүчин зүйлсүүд бидний гэрт агаарт оршин байдаг. Гэрийн тэжээвэр амьтдын хаг, тоосны хачиг, гадаад орчноос цэцгийн тоосонцор орж ирсээр байдаг.

 

Хоёр

 

Гэртээ байгаа хивс, хивсэнцрийнхээ тоог багасгаарай. Хивсэн дэх харшил төрүүлэгчдийг устгахад нэн төвөгтэй байдаг.

 

Гурав

 

Тогтмол ор дэрний цагаан хэрэглэлээ угаагаарай. Та орондоо өдрийн 1/3 цагийг өнгөрүүрдэг. Ор дэрний цагаан хэрэглэл дэрэн дээр байгаа харшил төрүүлэгчдээр та амьсгалж байдаг.

 

Дөрөв

 

Ургамлын тоосонцрын харшилтай бол цонхоо хаан гэрт тоосонцор орохоос сэргийлэх хэрэгтэй юм.

 

Тав

 

Мөөгөнцөр үржихээс сэргийлээрэй. Мөөгөнцөр агаарт маш олон тооны спор цацдаг. Ялангуяа чийглэг ихтэй угаалгын өрөө гэх мэт өрөөнүүдэд мөөгөнцөр ихээр үрждэг бөгөөд хуурайшуулах сэнс хэрэглэх хэрэгтэй.

 

Зургаа

 

Харшил төрүүлэгч хоол хүнснээс татгалзаарай. Хүмүүс ихэвчлэн өндөг, үр тариа, савлагдсан хоол хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг.

 

Долоо

 

Ургамлын тоосонцор, гэрийн тэжээвэр амьтдын хаг, тоосны хачиг, агаар дахь хөгц зэргээс амьсгалын замын харшлын шинж тэмдгүүд илэрдэг.

 

Найм

 

Зөгий эсвэл сонод хазуулахад арьс хавдах, загатнах, өвдөх, онцгой тохиолдолд анафилаксийн шоконд орох эрсдэлтэй.

 

Ес

 

Газрын самар, бусад төрлийн самар, улаан буудай, шар буурцаг, загас, хясаа, өндөг, сүү зэрэг нь хоол боловсруулах замын харшлыг өдөөдөг бөгөөд бөөлжих, суулгах, дотор муухайрах, тэр ч байтугай анафилаксийн шоконд оруулдаг.

 

Арав

 

Латекс зарим төрлийн бодис гар гэх мэт арьсанд хүрэлцэхэд хэсэг газрын улайлт, загатналт, тууралт гарах, цэврүү үүсэх зэрэг шинжүүдээр илэрч болно.

 

Арваннэг

 

Хэт халуун, хэт хүйтэн, нарны туяа, арьсанд учруулах даралтын нөлөөгөөр харшил төст урвал үүсч болдог.

 

Арванхоёр

 

Харшлын сорил тавиулж харшил төрүүлж буй хүчин зүйлсээ тодорхойлуулаарай. Харшил төрүүлэгч хүчин зүйлсийг тодорхойлохын тулд эмч зарим нэг сорил болон туршилтыг хийж болно

 

Арвангурав

 

Унтахынхаа өмнө толгойгоо байнга угаагаарай. Учир нь ургамлын тоос таны үсэнд наалдсан байх магадлалтай юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин