Чөлөөтийн бүсгүйчүүд Японыг зорилоо
2018-03-14

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, АНУ, Швед “В” хэсэгт Монгол, БНХАУ, Беларусь, Румыний шигшээ баг багтсан.

 

 

Тус тэмцээнд оролцох Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорино. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргуудаас гадна 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал нар нэмэгдэн Дэлхийн цомд зодоглох юм. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв.

 

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:


50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Пүрэвдоржийн Орхон
65 кг: Соронзонболдын Батцэцэг
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг
72 кг: Очирбатын Насанбурмаа
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-17
Иргэн:
Сугалаа гоё таарч...Медаль ойрхон байна даа
2018-03-14