Анхбаяр ба Анхбаяр
2018-03-14

 

Сүүлийн хоёр хоногт АТГ хоёр ч томоохон дуулиан тарьсны нэг нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт холбогдуулан хорьсон гэх.

 

Харин нөгөөх нь олон нийтэд төдийлөн танил бус С.Анхбаяр гэх залуу. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой дуулианд Ц.Нямдоржийн хуурай дүү IV цахилгаан станцын захирал гэдгээр эчнээ танина.Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүү болон хуурай дүү гэсэн хоёр Анхбаяр бий.

 

Б.Хурц: Ц.Нямдорж хуурай дүү С.Анхбаяраар дамжуулж “Эрдэнэт”-д 42  сая ам.долларын шахаа хийсэн

 

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буухын өмнөхөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шахаа, хууль бус мөнгөний асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байв. Тэрээр Орос хэл дээр бичигдсэн олон хуудас гэрээ тарааж  “Ц.Нямдоржийн хүүхэд Ц.Анхбаяр, түүний хуурай дүү С. Анхбаяртай холбоотой асуудлаар мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрах ажил гурван сар болж байна.  “Эрдэнэт”-тэй холбоотой маш их бизнес, шахаа хийдэг. Ц.Нямдорж  Анхбаяр гэдэг Увсын залуугаар дамжуулж 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг. Энэ гэрээг Н.Алтанхуяг Эрдэнэтийн захирлыг дуудаж үүрэгдсэн. Энд нэг сонин зүйл байдаг. Ханхуур, Хаанхуур гэж компани бий. Эндээс санхүүгийн залилангийн юм харагдана. Улсын бүртгэлийн газар Ц.Нямдоржийн Анхбаяр гээд хүүхэд нь байдгийг та бүхэн мэдэх байх. Ханхуур, Хаанхуур гэж хоёр Анхбаяртай компани байсан юм шиг байгаа юм. Тэр байтугай хуурай дүү Анхбаярынх нь талаар оффшортой холбоотой асуудал байгаа. Мөнгө угаасан энэ хэргийг шалгахаар сүүлийн гурван сар прокурор, АТГ-т хандаад үр дүнд хүрч чадахгүй байгаа. Намайг ингэж дуугарснаас хойш АТГ, прокурор хөдлөх байх” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Ц.Нямдорж: С.Анхбаяр миний багшийн хүүхэд

 

Харин түүнийг мэдээлэл хийснээс дараахан Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “”Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан гээд байгаа С.Анхбаярын бизнесийг би мэдэхгүй. Тэр С.Анхбаяр гэдэг хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ТЕГ гүйцэтгэх ажиллагаа хийж, намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ.  Миний хүү Н.Анхбаярын тухай мэдээлэл гарч байсныг олон нийт мэдэж байгаа” гэсэн байдаг.

 

Тэгвэл уржигдар АТГ-ын байцаагчид Дөрөвдүгээр цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярын гэрт нэгжлэг хийснээс харахад Тагнуулын дарга асан Б.Хурцын хэлснээр хууль хяналтынхан хөдөлж эхэлсэн бололтой.

 

Эх сурвалж: www.polit.mn

С.САРУУЛ

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
nYAMDORJIIN HUDLAA YARIJ ULS TURJIJ ARD IRGEDIIG HUURDAG AJIL TUGSGUL BOLJ BNA .sHUDRAGA HUN IIM BULAI AJIL HIISNEE NUUJ HALHAVCHILJ BOLDOG GEJ UU.eNE CHINE JINHENE BUZAR BULAIGAA NUUN DALDALSAN EELJIT SHOU BSAN GEDGIIG HARJ BGAA BIZ DEE.BAYRAAS AIGAAD BATHUUGIIN TALAAR AM CH ANGAIHGUI BGAA NI TSAANAA YAMAR HOLBOOTOI AIDASTAI BGAAG NI ILCHILEED BNA
2018-03-16
Tyy:
Dald ortsgoo !!
2018-03-14
Uui:
Udmaaraa hulgaich luivarchin umhii umnuudiig bugdiig n tamruu yawuul!!
2018-03-14
49 ийнхэн л нямдоржийг унагах ,49 н хувиа буцааж авахын төлөө хийж байгаа дайн харагдаж байна даа.
2018-03-14
Халх түмэн:
Юуны чинь шудрага 42 сая доллар чинь 42 сая төгрөг биш биз дээ. 42 гэж дурдаад доллар гэдгийн нь хэлахээс цэрвээд байсаныг ард түмэн нүдэарээ харсан ш дээ
2018-03-14
Umhii durvud unend guitsegdej bgaa ene dee.
2018-03-14
МАН*Н ГИШҮҮН:
АТГ ХУРЦЫН ЦЭРГҮҮДЭЭР ДҮҮРСЭН ГАЗАР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ МОНГОЛ ТӨР АВСАНЫ ТӨЛӨӨ 49 ИЙНХНМЙ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШҮҮ ДЭЭ. 2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН 2 ДАХЬ ШАТАНД 49 ИЙН БҮЛЭГ ЯЛАГДАХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН М.ЭНХБОЛДЫГ ӨРСӨЛДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮТГЭЦГЭЭСЭН. ХЭРЭВ ГАНБААТАР ГАРВАЛ ЭНХБАЯР НАР БИДНИЙГ ДУУСГАНА ГЭСЭН БОДОЛ Л МАН ЫН УДИРДАХ ТҮВШИНИЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ М.ЭНХБОЛД. БАДАМЖУНАЙ МӨН ЭЛБЭГДОРЖ НАРТ БАЙСАН НЬ НУУЦ БИШ.ОДОО 49 ИЙН БҮЛГИЙН ЭСРЭГ БАРАГ ГАНЦААРАА ТУЛАЛДАЖ БАЙГАА НЯМДОРЖИЙГ Л ӨӨНТӨГЛӨХ АРГА ЮМ. ЯАХАВ ХЭД ХОНОГ СУУГААД Л ГАРНА БИЗ.НЯМДОРЖИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
2018-03-14
Энэ мэнгэт лалараас их юм гарна шүү. Шударга царайлсан цагаан захтай муу хулгайч
2018-03-14
Zochin:
Ene Ankhbayar chini 9 dabkhar zochid buudaltai gesen shuu dee iim ikh khorongo khaanaas oldog bna daa zakhiral khiij bsan khun yum bna sain shalgakh kheregtei dee ofsher danstai geed duuldaad bsan shuu
2018-03-14
иргэн:
үнэн үг хэлснээ барьж хорьдог цаг болж дээ. жинхэнэ баригдаж хоригдох ёстой хүмүүсийн үг үйл хэрэг болж байгаа юм биш үү...
2018-03-14
иргэн:
Нямдоржоо ард түмэндээ ойр байж үгээ хэлээч,Зоригийн хэргийн захиалагчийг зарлуулаач яагаад болохгүй байна тайлбар өгөөч.Эрдэнэт,Монросцветмет үйлдвэрүүдийн 49 хувь,Дарханы төмөрлөгийн үйлдвэр,Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрүүдийг хууль бус буюу луйвраар авсан бүлэглэл,шаашлаад Багануурын уурхай,Цахилгаан станцуудыг авхаар ажиллаж байна уу гэж бодогдох юм.Өөрийг чинь энэ талаар ярихаар шахаа энэ тэр гэж ярих юм.Эрдэнэт үйлдвэрт гэрээ хийгээд материал нийлүүлээд мөнгө авсан бол хэнч хийдэг ажил,харин худалдах,худалдан авах гэрээгээ зөрчиж мөнгө авсан бол хамаарал бүхий этгээд гэдгээрээ өөрийн чинь буруу байх.Эрдэнэт үйлдвэрт 400 мя/$ ийн гэрээ хийж материал нийлүүлсэн,400сая/$ оор Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсаны аль нь ард түмэнд хохиролтойг ялгаж салгаж мэдээлж өгнө үү.
2018-03-14
ooo:
Arai joohn shudraga gesen negnee ingeel alj ehelj bgaam da
2018-03-14
Зочин:
Ц. Нямдорж гуай аливаа хуйвалдааныг нам дарахын тулд олон хүнтэй өстөн болж байгаа.Үүнээс болж Баттулгын явуулгаар хууль хяналтынхан Нямдоржийн эсрэг явуулгаа эхлүүлж дээ. Удахгүй Баттулгын төмөр замын луйварын асуудал сөхөгдөх учраас...
2018-03-14