ОХУ-д тавьсан хоригийнхоо хугацааг дахин сунгажээ
2018-03-14

Украины асуудлаас болж Европын холбоо ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнийхээ хугацааг сунгасан талаараа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Европын холбоо ОХУ-ын эрх баригчдыг Украины тусгаар тогтнолд заналхийлж, улмаар Кремийн хойгийг хүчээр эзлэн, эх газартаа нэгтгэсэн хэмээн буруутгасан юм.

 

Уг асуудлаас болж Европын холбоо өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард ОХУ-ын эсрэг хориг тавьж, мөн тус улсын 150 хүн, 38 аж ахуйн нэгжид хориг арга авчээ. Хар дансанд орсон эрхмүүдийн Европын холбооны орнууд дахь хөрөнгийг нь царцааж, эдгээр орнуудад зорчихыг хоригложээ.

 

Европын холбооны хориг энэ сарын 15-нд дуусгавар болох байсан ч ийнхүү зургаан сараар дахин сунгасан байна. Хориг ирэх есдүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болно хэмээн Европын холбооны тайланд онцолжээ.

 

Дээрх шийдвэрийн улмаас ОХУ-ын эрх баригчдад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин