Обамагийн сууж хооллосон ширээг үзмэр болгожээ
2018-03-14

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2016 онд Вьетнам улсад айлчилсан билээ.

 

 

Тэрбээр энэ үеэр нийслэл Ханой хотноо байрлах нэгэн түргэн хоолны газраар үйлчлүүлсэн юм. Обама тогооч Энтони Бурдинтай хамт хооллосон билээ. Тэд ногоотой шөл, талх болон шар айраг ууцгаасан бөгөөд уг хоолны төлбөр нийт 6 ам.доллар болжээ.

 

Тэгвэл тус түргэн хоолны газар Обамагийн суусан ширээ, сандал, хоол идсэн аяга болон уусан шар айрагных нь шилийг өнөөг хүртэл хаяаагүй байна.  

 

 

Уг ширээг шилэн хоргонд байршуулж, “Обамагийн сууж, хоол идсэн ширээ. Түүний идсэн хоолны цэстэй танилцахыг хүсч байна” хэмээн бичжээ.

 

Тус түргэн хоолны газрын эзэн “Хэзээ нэгэн цагт Обама манайхаар дахин үйлчлүүлж магадгүй. Тиймээс ширээг нь нандигнан хамгаалж байгаа. Энэхүү ширээг харахаар олон хүн манайхаар үйлчлүүлдэг” хэмээн ярив.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин