Аккумлятороо алдсан иргэдийг цагдаад хандахыг хүсэв
2018-03-14

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 2243 хулгайлах гэмт хэрэг үйлдэгджээ.  Автомашины эд анги, аккумлятор, приусын зөөлөн яндан ихээхэн хулгайд алдагдсан байна.

 

Автомашины эд анги хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, баривчлан шалгаж эхэлжээ. Тодруулбал 17-22 насны зургаан этгээд БЗД, БГД, СХД-ийн нутаг дэвсгэрээс нийт 150 аккумлятор хулгайлсаныг шалгалтаар тогтоосон байна. Аккумлятороо алдсан иргэдийг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй холбоо барихыг хүсэв.

 

Тэд хулгайлсан аккумлятороо хоёрдогч түүхий эд авдаг газарт тушаадаг байсан аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин