Буруу тогтолцоог халж, шударга ёсыг тогтооно
2018-03-14

Гэрэл зургийг MPA.mn

 

МАХН-аас Дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ төсөлд МНН, МҮАН, ИЗНН хамтарч, ажиллахаар болжээ. Дээрх дөрвөн улс төрийн хүчин Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжин,  тунхаг бичигт гарын үсэг зурах арга хэмжээ  боллоо.  

 

МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР: Монголчууд боол шиг амьдарч байгааг эсэргүүцэж байна 

 

-Энэ арга хэмжээнд дөрвөн намын удирдлагууд, жирийн гишүүд оролцож байна. Өнөөдөр Монгол даяар зарлан тунхаглах бичигт гарын үсэг зурах гэж байна. Орчин үеийн монголчууд өнөөдөр боол шиг, өмч хөрөнгөө булаалгасан байгааг эсэргүүцэж, сурч боловсорч чадахгүй байгааг эсэргүүцэж байна. Шинэ дээд хуулийг баталснаар энэ буруу тогтолцоог халж, шударга ёсыг тогтооно.

 

МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.РЕНЧИНПАГМА: Бид эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг болжээ

 

-Аливаа төрт улс бүрэн эрхэт, тусгаар тогтнож байгааг илэрхийлдэг гурван үндсэн шалтгаан байдаг. Эдгээр нь хүн ам, газар нутаг, төрт улс. Аль нэг нь доройтоход төр сулардаг. Тиймээс аль аль нь чухал. Өнгөрсөн хугацаанд газар нутаг, экологид аюул нүүрлэсэн бол төр засаг тогтолцооны хямралд орсон байна. Тусгаар бүрэн эрхэт улс  байх бүрэн эрх булингартаж байна. Монголчууд бид эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг болжээ. Шилжилтийн үе дууссан уу, бид ардчилсан сайхан нийгэмд орсон уу гэдэгт хариулт өгөх хүн байхгүй.  Бид монгол нутагтаа сайхан амьдрах ёстой. Парламентад суудалгүй манай дөрвөн нам нэгдэн монгол хүн эх орондоо сайхан амьдрах хуулийн төсөлд нэгдэн, их үйлсийг зорьж байна. Монгол хүний есөн цагаан хүслийг тэтгэх их үйлсэд хамтран зүтгэхээ андгайлж байна.

 

ИЗНН-ын дарга Д.ГАНХУЯГ: Дүр эсгэсэн дэглэмээс салъя

 

-Өнөөдөр Монгол хүн ямар нийгэмд амьдраад байна вэ. Монгол хүн хөсөр хаягдан, хилийн чанадад дүрвэж, амьдрахын төлөө харьд боолын ажил хийж байна. Хүн ардаа унтуулсан МАНАН-гийн дэглэм Монголыг Монгол биш болгож байна. Нийгмийг луйвар, хулгай, хүнд суртлын өтгөн манан бүрхжээ. Манай оронд хүнд суртлын төлөө цусгүй дайн өрнөж, ард түмэн үрэгдэж байна. Ултай суурьтай шийдэх шийдэмгий алхмыг хэрэгжүүлэх цаг ирлээ.  Дүр эсгэсэн дэглэмээс бүгдээрээ нэг мөсөн салъя.

 

Бид Монгол Улсаа өрөнд бариулах биш бусдад ээлээ түгээсэн улс болохыг хүсч байна. Тиймээс Үндсэн хуулиа зоригтой шинэчлэх хэрэгтэй. Ард түмэн хамгаас хүчтэй.  

 

МҮАН-ын дарга Г.ЦОГТГЭРЭЛ: Шинэ дээд хуулиа бүтээхэд хамтдаа зүтгэе

 

-Бидний монголчууд улстөр, нийгмийн төвлөрсөн тогтолцооноос ардчилалд шилжихдээ  урьдчилан тааварлах бололцоогүй байсан.  Хуулиа судалж, хүчин чадлыг нь бүрэн ашиглах хэрэгтэй гэж ярьж, ухуулж байгаа хүмүүс бол нийгмийн гүнд орж амьдраагүй хүмүүс юм. Өндөр албан тушаал тасралтгүй залрах хувь заяагаа дээдлэн шүтэгчид.  Тэд бол монголчуудыг тулга тойрсон хэрүүл дунд нь амьдруулах гаднын бодлогын гар хөл болгочид юм. УИХ, Засгийн газрын гишүүд нь тэрбумтнуудын албан тушаал болно гэдгийг мэдэж байсан хүн нь бий юу. Томоохон компани, нөлөөлтэй улстөрч болгон архи тамхины бизнес эрхэлдэг, эсвэл томоохон ард эзэмшдэг болно гэдгийг мэдэж байсан уу. Монголын байгалийн баялаг гаднын хөрөнгийн бирж дээр монгол хүний оролцоогүй тоглодож, зуучлагч нь тэрбум тэрбумыг дансандаа хийж байна.

 

МҮАН  байгуулагдсан цагаасаа үндэсний үзлээр засаглахыг эрхэмлэж ирсэн. Түмэн олны амьдралыг бодох цаг болсныг МАНАН сануулж байна. Эх хуулиа шинэчилж, төрөө төвшитгөн, түмэн олныхоо амьдралыг бодох цаг болсныг УИХ-д суудалтай МАН, АН-д сануулахын хамт засаглалын гаж дон, тогтолцоог засахын тулд төр барьсан бариагүй хэн хүнгүй шинэ дээд хуулиа бүтээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.

 

“Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт “МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичгийг гаргаж байна.

  1. Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж байгаа ард түмнээ дээдлэх нь Монгол төр, засаг мөнх оршихийн гол баталгаа мөн. Монголын ард түмэн төр, засгийн бүрэн эрхийн суурь юм.
  2. Ард түмний сонгосон Үндэсний их хуралдай, Улсын бага хуралдай гэх хоёр парламент хууль баталж, хэрэгжүүлдэг байх. Бат бэх эе эвийг тогтооно.
  3. Монгол хүн, гэр бүл өөрийн хүсэл зоригоор эмхлэн байгуулсан төр, засгийн ивээлд байна.
  4. Өвгөд дээдсийн амь насаа хайрлалгүй тэмцсэн олсон газар нутгийн баялгийг монгол хүн, өрх бүр, хойч үеийн элбэг дэлбэг амьдралын төлөө зориулна.
  5. Ядарч байгаа хүмүүс, ахмад, олон хүүхэдтэй эхчүүдийг хамгаалах БНМУ-ыг цогцлоон байгуулж, ядуурлыг бүрмөсөн арилгана.
  6. Төр, засгийн зардлаар залуу үеэ дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй болгоно.
  7. Төр засгаас эрүүл мэндийн зардлыг бүрэн хариуцна.
  8. Залуу гэр бүлийг орон сууцаар хангаж, зардлыг төр засгаас бүрэн хариуцна.
  9. Өрхийн амьдралын ачааллыг нуруундаа үүрч байгаа монгол хүн бүр амьдралд хүрэлцэхүйд орлоготой болгоно. Стратегийн ордын нэр дээр иргэн бүрт хувьцаа олгон, гэрчилгээ олгоно гэсэн байна.

 

Ийнхүү дөрвөн улс төрийн хүчин уг тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ийм нийгмийн эх үндсийг тавьсан нөхөр өөрөө нийгмээ танихаа байчих гэж. Энэ хэдэн наманцарууд салхи хаашаа би тийшээ гэцгээсэн гарууд. Өнгөрсөн 4 жил АН-тай нөхцөөд албан тушаал хашаад байгаагүй билүү.
2018-03-15
ТА НАР ДАЛД ОР:
ТА НАР БҮГД ТОЛГОЙ ДАРААЛАН МАНАН-ГААС УРЬД НЬ АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛ АВЧ ХУЛГАЙ ЛУЙВРААР МӨНГӨ ХӨРӨНГӨЖСӨН МОНГОЛЫГ МЭРСЭН БЭРТЭГЧИНГҮҮД Ш ДЭЭ. Н ЭНХБАЯР БОЛ НАМ ТӨРИЙН ХУТГУУР НОЦТОЙ ЛУЙВАРЧИН, ГАНХУЯГ ОЮУНТАЙ НИЙЛЖ БАЙНГА МАНН ЭСВЭЛ АН-ЫГ ШАНТАЖИЛЖ ХУВЬДАА ЗАВШИЖ ИРСЭН ХУВАЛЗНУУД, ЦОГТГЭРЭЛ ЭНХСАЙХАНЫ БӨГСИЙГ ДОЛООГЧИЙГ ХЭН ДАГАХ ВЭ
2018-03-15
Elbeg bayriin jenko hurelsuh ubs buleguudiig zailuul
2018-03-14
za tcogtgerel zailaa manangiin bugs doloogood bsan bizdee
2018-03-14
Ta nar shuuhiin shuugch nart ingej hariutslaga tootsdog bolgono boditoigoor moriin hotolboroo bicheed ard irgedddee taniotsuulbal shudarga esiig tsever agaar met husej bga irged olon tumen duu negteigeer songono.
2018-03-14