Ц.Ганхуяг: Бид МАНАН-гаас өөр гэдгээ мэдрүүлнэ
2018-03-15

Гэрэл зургийг MPA.mn

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Танай нам МАХН, МНН, МҮАН-тай хамтарч  Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Яагаад МАХН-ын санаачлан хэлэлцүүлж байгаа энэ хуулийн төслийг дэмжих болсон бэ?

 

-Ард түмэнд засгийн эрх хадгалагдана гэдэг хуулийн үг хий хоосон лоозон болж байна. Үндсэндээ сонгуулиар хэсэг бүлэг этгээд, зарим улс төрийн намууд луйврын арга хэрэглэж гарч ирж байгаа. Ингэснээр өнөөдөр Монгол орон ямар дүр зурагтай болсон байна. Иргэд  хүн шиг амьдрахын тулд гадагшаа явж боолын хөдөлмөр эрхэлж байна. Монгол хүний үнэ цэнэ доошоо оржээ. Итгэл найдвар байхгүй болсон байна. Үндэсний аюулгүй байдал, хүн хүнээ хайрлах ёс урвуугаа харсан байна. Тиймээс хүмүүс ах ихэсээ хүндлэхгүй байдалд оржээ.  Монгол орон хөгжихгүй байгаа шалтгаан Үндсэн хуульд байна. Сууриар нь өөрчилж, улс оронд шинэ дэглэм бий болгох хэрэгтэй. Одоо бол олгархи, МАНАН-гийн дэглэмээр юунд хүрсэнээ мэдэгдэхгүй байна. Одоо ч хийгдэж байгаа өөрчлөлт энэ дэглэмийнхээ ашиг сонирхлыг хамгаалах гэсэн уур амьсгал явж байгаа. Тийм учраас бид МАНАН-гаас өөр гэдгээ мэдрүүлнэ.

 

-УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг мөн үргэлжилж байгаа. Энэ хаврын чуулганаар ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан. УИХ-ын хэлэлцүүлж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-УИХ-ын ажлын хэсгийн санал ерөөсөө одоогийн УИХ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх, УИХ Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдыг томилох эрх мэдэл хэвээр хадгалагдах зэрэг МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг оруулсан. Үндсэн хуульд УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж томъёолсон. Гэтэл шүүх эрх мэдэл нь хаана явж байна. Гүйцэтгэх засаглал нь тэр чигээрээ давхар дээлтэй болсон. Засаглалын хэлбэр тус бүр нь бие даасан байдалтай, тэнцвэртэй  байх зарчим алга болсон. УИХ-ын дээр намууд, намуудын дээр МАНАН бүлэглэл бий болсон учраас өнөөдрийн Монголын ард түмэн уруугаа харсан тогоо шиг байна. Энэ дэглэмжийг өөрчлөхийн тулд одоогийн УИХ-ын ажлын хэсгийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгаа юм.

 

-Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа юу?

 

-Намууд өөр өөрсдийн гэсэн байр суурьтай байгаа.  Тухайлбал, манай нам Ерөнхийлөгчийн засаглалыг зүйтэй гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай гэхээр ганц хүний дарангуйлал тогтоох гэж байгаа биш. Түүнийг хянадаг, эргүүлэн татдаг, хариуцлага  тооцдог байх ёстой. Гэхдээ бүх зүйл ард түмний сонголтоор хэрэгжих хэрэгтэй. Нөгөө талаас шүүхийг ард түмнээс сонгодог байх ёстой. Өнөөгийн шүүх өмнөх 70-80 жилийн уламжлалаа хадгалаад явж байна. Шүүх дотроо өөрсдийн лобби, сонирхлын бүлгүүд хүртэл бий болсон. Ханш тогтдог болсон тухай ярьж байна. Иймээс шударга шүүхийг бий болгоё гэвэл ард түмний сонголтоор явахаас өөр аргагүй.

 

-Улс төрийн намын тухай хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Танай нам энэ хуулийн төсөлд ямар байр суурь баримталж байна вэ?

 

-Улс төрийн нам ард иргэддээ нээлттэй, тэдний хүсэл зоригийг илэрхийлдэг байх ёстой. Одоо улс төрийн намууд тодорхой хэсгийн эрх ашгийг илэрхийлж байна. Тухайлбал, санхүү, мөнгөөр ивээн тэтгэдэг МАНАН бүлэглэлийг эрх ашгийг хамгаалж байна. Үүнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой Үндсэн хуулиа өөрчилсөнөөр хоёр танхимтай парламенттай болж, сонголт өөр болно. Улс төрийн нам болгон сум бүрт улстөржиж, гүүр байгуулах шаардлагагүй болно гэж үзэж байна.

 

Улс төрийн нам гэдэг өөрөө ард түмний мэдэлд байх ёстой. Засгийн эрх мөн ард түмний мэдэлд байж сонголтоороо явах ёстой. Энэ үүднээс улс төрийн намын санхүүжилтийг ил болгох ёстой. Улс төрийн намын дотоод ардчиллыг баталгаажуулах хэрэгтэй. Ингэхгүйгээр нэг хүний шийдвэрээр хөдөлж, зарим намууд тэмцэл хийж байгаа нэрийн дор нам доторх өрсөлдөгч нараа татан унагааж байна.  Энэ мэтчлэн манай Монголд эрх мэдэл, өнгө мөнгөний төлөө яахаас ч буцахгүй байдал бий болжээ. Тиймээс бид Үндсэн хуулийн  шинэчлэлтээр шийдэхээс өөр аргагүй.  Үндсэн хууль шинэчлэгдсэнээс бусад хуулиуд ч дагаж өөрчлөлт орно.

 

-ИЗНН-ын хувьд ямар чиглэлийг баримталж байна вэ? Манай улс төрийн хүчнүүд сонгуулиар нэгдэж, хамтрахаараа баруун, зүүний чиглэлийг эс харгалздаг.

 

-Улс төрийн намууд өнөөдөр төвөөсөө баруун, зүүн тийш гэж ярих нөхцөлгүй болсон. Эхний ээлжинд Үндсэн хуулиа өөрчилье. Үүний дараагаар улс  төрийн намууд хамтрах, нэгдэх нийлэх, хүчээ зузаатгах, эв нэгдлээ баталгаажуулах үйл ажиллагаа өрнөнө. Орчин үед улс  төрийн хүчнүүд зүүний, барууны гэдэг ялгаа байхгүй болсон. Жишээлбэл, европын орнуудад нийгмийн баримжаатай, зах зээлийн эдийн засгийг бүгд сонгосон гэдгийг  Үндсэн хуулиндаа бичсэн. Тэгсэн хэрнээ барууны чиглэлийн үзэл баримтлалтай нам удирдаад явж байх жишээтэй. Асуудал баруун, зүүндээ биш ард түмний сонголтоор шинэ дэглэм тогтоох хэрэгтэй.

 

-Улс төрийн намд гишүүнчлэл хэрэгтэй юу? Зарим улс төрийн хүчнүүд гишүүнчлэл шаардлагагүй гэж үздэг бол зарим нь гишүүнчлэлийг чухалчилдаг.

 

-Улс төрийн намууд бодлогын нам байх ёстой. Хөгжлийн саналыг хэлэлцүүлэх ёстой. Үүний нэг жишээ бол монголчуудын хөгжлийн гарц, өнөөдрийн хүнд байдлаас гарах гарц бол Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэх санал юм. Энэ бол улс төрийн намуудын хийх ёстой ажил. Бодлогоо танилцуулж байх ёстой.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Лхагваням:
Чи чадахгүй ээ
2018-03-17
хуц ухна ганхуяа:
элбэгдоржийн бөгс долоож ардын аж ахуйтны дэд тэргүүн гэгч болоод МАНАН гийн эд эс болж эхэлсэн түүхээ мартсан уу. Мэдлэг боловсролоор үнэнхүү дутмаг амьтан ш дээ чи өөрөөв дээр нь өөрийн гэсэн толгой байхгүй ... зүгээр нэг жирийн дунд сургуулийн багш биз дээв юун ч том том юм ярьдаг юм. жаахан ч гэсэн ичих хэрэгтэй дээ. Чамд хууорагдах ганц ширхэг цагаан ямаа ч байхгүй
2018-03-16
өөрөө юу ч мэддэггүй тэнэг байө юу солиороод байна аа. Манангаас төрсөн бөөс гэдгийг чинь Завханчууд битгий хэл Монголчууд мэднэ эээ. Ганхуяг гэдэг дунд сургуулийн багшийн мэдлэг чадвар гэж юу байхав дээ
2018-03-16
tsagiin ayasaar alban tushaal goridoj ali diileh tal ruu ni hanardag buleglel gehed boloh baih.16 ond MAHN s MAN tai uzeltseed ursulduj bsan garuud MAN 65 suudal abanguut alban tushaald ochson tanai nam gd yabj bga nuhduud zunduu b.a
2018-03-16
MANAN D.LUIBARIIN CHADVAR L BSAN:
Chadvar gej yu ve.МЭДЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ.ЛУЙВАР Л БАЙСАН.ЧАДАЛ.БОЛ.СЭТГЭЛ ШУУ..МЭДЛЭГ БИШ. .ХАШРАХГУЙ Л БАЙНА ДАА
2018-03-15
MANAN D.LUIBARIIN CHADVAR L BSAN:
Chadvar gej yu ve.МЭДЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ.ЛУЙВАР Л БАЙСАН.ЧАДАЛ.БОЛ.СЭТГЭЛ ШУУ..МЭДЛЭГ БИШ. .ХАШРАХГУЙ Л БАЙНА ДАА
2018-03-15
гамбууш:
Урьдын мэдрэмжүүд таатай бус байсан. Засааг нь авбал таарна.
2018-03-15
Танар дэмий дээ. Монголын ард түмэн будлианы эздийг мартаагүй байгаа шүү.
2018-03-15
ХУ-ЯАГ, ЧИНИЙ МЭДРҮҮЛДЭГ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ЯВЖ ХОНИО ХАРИУЛ. А.ЭЦЭГ ЧАМД ЮУ Ч ӨГӨХГҮЙ ЭЭ. БҮҮ ГОРЬД
2018-03-15
МАНАН-тай харьцуулахад ямар ч чадваргүй, 100% даган баясагчид. Морь унасан толгойгүй хүн сүрэг. Үнэхээр ялгаатай шүү.
2018-03-15
odooch hereggui bh daa
2018-03-15
Irgen:
Duu ni gej neg managar emegtei avgai baidgiim hudalch tom tom yriad l ineedemtei mes zasalaar nud zovhkio zasuulsan. Aimaar uurtai ania gej dee emgen Enxamgalan gedeg, nuhkuruu aimaar muulna uvgun ni bas neg aimaar xuuxemseg agaa biidee.
2018-03-15
Zochin:
Harin tiin
2018-03-15
Иргэн:
Тийм тийм???... та нар шал өөр???... яагаад гэвэл та нар бүгдээрээ авилгын загалмайлсан эцгийнхээ гар орцгоолоо???...
2018-03-15
Зочин:
Хэнд ч хэрэггүй энэ нам нэртэй албан тушуул горьдсон юумнууд Авилгалийн загалмайлса эцэг Энхбаярийг дагаж далдагнаж байж шоронд суув даа наад хүн чинь дээд зэргийн хүн муутай албан тушаал эрх мэдэлийн төлөө юуч хийхээс буцахгүй маш аймшигтай хүн гэдгийг мэднэ биз дээ
2018-03-15
Зочин:
Хэнд ч хэрэггүй энэ нам нэртэй албан тушуул горьдсон юумнууд Авилгалийн загалмайлса эцэг Энхбаярийг дагаж далдагнаж байж шоронд суув даа наад хүн чинь дээд зэргийн хүн муутай албан тушаал эрх мэдэлийн төлөө юуч хийхээс буцахгүй маш аймшигтай хүн гэдгийг мэднэ биз дээ
2018-03-15
Ижилхээн:
Нам дамжсан ЯНХАН МАНАНТАЙ БУДАНТАЙ БУДЛИАНТАЙ...
2018-03-15
adilhaan:
he he adilhanshdee ta nar
2018-03-15
Tanai nam chin songuliaar MAN -g demjsen deer geed bsn bil uu? kkk. Ta nariin nam gj yu v dee kkk. Ireh songuulid bie daagch nart ugnee.
2018-03-15
Б.Бямбасайхан:
Чи урд нь өндөр албан тушаал хашиж байсан хүн тэгэхдээ хөгжүүлж байхгүй үхсэнээ хийж байсийн бэ худалч хүүр минь
2018-03-15
Ard:
Adilhan harin bur dorduulna daa! Ard tumen songihgui shuu dee! Urvagch nariig!
2018-03-15
Ganhuyag yaj iij baigaad l neg buluunii yas olood hemelchih uym geech?!
2018-03-15
Zochin:
Harin tiin
чулуун:
уул нь ардчилал ярьж байсан'хүн одоо болхоор махн нийлцээн явна урвагчид хулгайчид гэдэг нэг л үг
2018-03-15
Адилхан дөө
2018-03-15
наад энхбаяр чинь бас манангийн хүн биз дээ? албан тушаал, эрх мэдлээ булаацалдаад л ху намыг МАН МАХН гэж 2 салгаж хуваасан болохоос биш, тэгэхээр ямар ялгаа байна ???
2018-03-15
Бек:
Ганхуяг ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг үг амнаасаа унагааж 30 жил хоолоо олж идсэнээ мартаж дээ. Албан тушаалаас авахуулаад овоо юм хүртсэн. Хүмүүс мартсан болхоор нэрээ хайж яваа биз
2018-03-15
чулуун:
уул нь ардчилал ярьж байсан'хүн одоо болхоор махн нийлцээн явна урвагчид хулгайчид гэдэг нэг л үг