Британид цагаачлан ирсэн ОХУ-ын иргэн амиа алджээ
2018-03-15

Их Британи улсад улстөрийн орогнолоор амьдарч байсан Оросын экс тагнуулч Сергей Скрипал охин Юлиягийн хамтаар энэ сарын 4-нд гэнэтийн дайралтад өртсөн билээ. Тэднийг химийн хортой бодисоор хордуулсан бөгөөд өнөөг хүртэл ухаангүй байгаа юм.

 

 

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй уг хэргийн ард “ОХУ бий” хэмээгээд өчигдөр тус улсын 23 дипломачийг эх орноосоо хөөсөн юм.

 

Тагнуулчийг хордуулсан дуулиан намжаагүй байхад Британийн нийслэл Лондон хотноо мөн ОХУ-ын иргэн амиа алдсан хэрэг гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Амиа алдсан Николай Глушков нь 1990 оны үед  улсынхаа дотоод бодлоготой ашиг сонирхлын зөрчил гаргаснаар, улмаас Лондон хотноо гэр бүлийнхээ хамтаар амьдарч байжээ.

 

Цогцсыг гэрээс нь олсон бөгөөд цагдаагийнхан уг хэргийг шалгаж байна.

 

Тэгвэл олон нийт тагнуулч эрийг хордуулсан хэрэгтэй уг хэрэг холбоотой хэмээн таамаглаж буй юм. “Гэхдээ хоёр хэрэг хоорондоо хамааралгүй” хэмээн Цагдаагийн газраас уламжлав.

 

Николай Глушков 2013 онд Британид амиа алдсан ОХУ-ын олигарх Борис Березовскитэй найзууд гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
KGB-N AGENTUUD DELHII DEER ZZOMNOOSCH OLON TARZEE ANGLIAD GARGAH SHIID TUN ZOV YMAA
2018-03-15
би ганц юм л хэлэе:
урвагчид үхэл
2018-03-15