“Монгол цэргийн дайчин уламжлал” үзэсгэлэн нээгдэв
2018-03-15

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97жилийн ойд зориулсан “Монгол цэргийн дайчин уламжлал” үзэсгэлэн Монгол цэргийн музейд /2018.03.14/ нээгдлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Энэхүү үзэсгэлэнд эртний улсууд, их Монгол улсын цэрэг зэр зэвсэг, дундад зууны үеийн Монгол цэргийн түүхэн хөгжил, 1911, 1921 оны хувьсгалыг ялуулах үйл хэрэгт цэрэг эрсийн гүйцэтгэсэн үүргийг, үзмэрээр дамжуулан тод томруун харуулахыг зорьжээ. Мөн 1939 оны халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн 1947 оны баруун хилийн тулгаралт цэрэг эрсийн байгуулсан гавьяа, түүхэн үйл явдлыг бодит баримтууд үзмэрт тулгуурлан үзүүлж байгаараа онцлогтой юм байна.

 

Монгол цэргийн музей жил бүр 4-6 үзэсгэлэн гаргадаг. Үүгээрээ иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилдаг аж.

 

"Монгол цэргийн дайчин уламжлал" үзэсгэлэн гурав хоногийн турш нээлттэй байх бөгөөд энэ сарын 17-ны өдөр "Хүннү молл" төвд дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. 

 

 

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин