Жолооч нар давхар хариуцлага хүлээж байна
2018-03-15

 

"Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болж байна.  Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар санаачлан зохион байгуулж байгаа юм.  Уг хуультай холбоотой зарим асуудал үүссэн байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой  хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа хэлж байлаа.  Тухайлбал, цахим төхөөрөмж ашиглаад хурдан шуурхай шийдэхэд асуудал үүсдэг аж.  Мөн цахим төхөөрөмжөөр торгуулийг төлөх нь хууль хэрэгжүүлэхэд хүндрэл учруулжээ.

 

Дорнодын Замын цагдаагийн байцаагч Баян-Өлгийн жолоочид торгууль ногдуулаад, 15 хоногт төлөөгүй бол Баян-Өлгий рүү очиж шаардах хуудас хүргэх асуудалтай тулгардаг байна.

 

Жолооч нар зөрчлийн хуулиар давхар хариуцлага хүлээж байна. Даатгал, цагдаа гээд зөрчил гаргасан иргэн давхар хариуцлага хүлээж байгаа гэнэ.

 

Үүнтэй холбоотой хуульд зохицуулалт, хийж өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлгээр хөндөж байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин