Төв замын нэгдүгээр эгнээг “шалгаж” эхэллээ
2018-03-15

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны ЧД, СХД, БЗД, СБД, БГД-ийн ЗЦХ-ийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хяналт тавьж байна. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтыг эхэллээ.

 


 

Тус шалгалтыг өнөөдрөөс эхлэн 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулах юм.


Шалгалтын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Гадаадын оронд нийтийн тээвэр 2-р эгнээгээр явдаг.Гэтэл МУ-д 1-р эгнээгээр зорчиж болохгүй би эхнэр хүүхэд найз нтр ээ зам зуур яаж буулгах юм бэ?
2023-04-20
boogii:
Автобусны буудал дээр суудлын тэрэг зогсчихоод хүн авахаар чиглэлээ зарлан хашгирч зогсдон орон манайхаас өөр байдаг боловуу. Гадныхан хараад гайхаж шоолдог байхдаа. Хэдхэн жилийн өмнө ЭТӨЧ-гөөр микрүүд тэгж хашгирдаг байсан бол одоо суудлын жижиг тэрэгтэй хүн бүхэн л давхарлаад зогсчихсон автубуснаас ч чөлөөтэй буухын аргагүй. Үүнийг таслан зогсоомоор юмдаа. Хууль журмандаа өөрчлөлт оруулах хэрэгтэй
2018-03-16