Мөсөнд авирагч залуусыг “Эр Зоригийн Алдар” медалиар шагналаа
2018-03-15


Говь-Алтай аймгийн Тонхил сумын уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн Бор” клубын уулын спортын мастер О.Сайханжаргал, Н.Хэрлэн нарыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж  “ЭР ЗОРИГИЙН АЛДАР” цол тэмдгээр шагнав. Энэ үеэр МЗХ-ны ЕНБД Б.Бэлгүтэй тамирчдад хандаж залуучуудын холбооны шагнал нь залуу хүн бүрийг улам хичээж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж урамшуулан олгодог шагнал юм гэдгийг онцлон хэллээ.


Н.Хэрлэн Мөсөнд авиралтын Ази тивийн аваргын мөнгөн медал, Эрхүү-д зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Олон улсын тэмцээний хурдны төрөл –Алтан медал, 2016,2017 оны Мөсөнд авиралтын улсын аварга, 2014,2015 оны спорт авиралтын мөнгө, хүрэл медал. 


О.Сайханжаргал Спорт авиралтын хотын аварга- 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медал, Спорт авиралтын олон улсын тэмцээнд 4 хүрэл, 7 мөнгө, 1 алт, Мөсөнд авиралтаар 1 алт, 2 мөнгөн медал тус тус гардан авч амжилтаараа тэргүүлж байна.


Мөсөнд авирах анхны тэмцээн 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн гол дээр анх зохион байгуулагдаж байсан гэдэг. Тэгвэл анх тус тэмцээнийг Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр санаачилж “Mongolia expedition”-тэй хамтран 2011 онд Орхоны Улаан цутгалан хүрхрээнд зохион байгуулж байсан түүхтэй. Мөсөнд авиралтын тэмцээн нь ур чадвар, хурд, тэвчээр хатуужлын шалгуур бөгөөд харилцан бие биеэ хүндэтгэх, тамирчдын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог билээ. Дашрамд дурдахад, мөсөнд авиралтын тэмцээн нь 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпийн тоглолтын төрөлд албан ёсоор ороод байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин