“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал”-ыг танилцуулав
2018-03-15

“Мэргэжлийн боловсрол, сургалт ба аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” хэлэлцүүлэг, уулзалт өнөөдөр /2018.03.15/ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь “Чадамжийн төв” болон “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” гэсэн хоёр хэсгээс бүрдэв.

 

 

Аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг гол байгууллага болох техник болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд сургалтын орчноо сайжруулах цаашид "Чадамжийн төв" болон өргөжих зайлшгүй асуудлыг энэхүү арга хэмжээгээр хөндөж, хэлэлцлээ.

 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Чадамжийн төв”-үүд арга хэмжээнд оролцон өөрсдийн тоног төхөөрөмж, төрөлжүүлэн сонгосон мэргэжлийн талаар үзэсгэлэн гаргаж, олон нийт болон хүрэлцэн ирсэн аж ахуй нэгж, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын удирдлага болон бодлого гаргагч нарын төлөөллүүдэд танилцуулав.

 

Үзэсгэлэнд оролцсон “Чадамжийн төв”-үүдийг “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд үндсэн сургалтын чиглэлээр нь “Чадамжийн төв” болоход нь дэмжин ажиллаж буй аж.

 

Арга хэмжээний үеэр Дархан-Уул аймаг дахь уул уурхайн эрчим хүчний политехник коллеж дээр “Мехатроникийн мэргэжлийн зөвлөл”-ийг байгуулах санамж бичиг зурах ёслол боллоо. Мехатроникын мэргэжлийн зөвлөлд үндэсний 11 компанийн төлөөлөл оролцон гарын үсэг зурав.

 

Аж үйлдвэрийн дөрөв дэх засаглал гэж юу вэ?

 

 

2016 оны Дэлхийн эдийн засгийн форумын үндсэн сэдэв нь “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” байсан. Энэ сэдэв нь дэлхий дахинд улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй мөн дэлхийн ирээдүйн чиг хандлагыг онцолж байжээ.

 

Монгол Улсад “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” мөн адил нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал: Хүнсний, барилгын материал үйлдвэрлэл, уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдийн шугамууд бүрэн автомат болсон байгаа ба цаашид ч улам хөгиж 3D хэвлэх төхөөрөмжөөр барилга барих боломжийг эрсэн судалгаанууд хийгдэж байна.

 

Аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг техник болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд энэхүү өөрчлөлт шинэчлэлд даган зохицож, сургалтын орчноо сайжруулан, үйл ажиллагаа төрөлжүүлж “Чадамжийн төв” болон хөгжих зайлшгүй шаардлага тулгараад байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин