Халз мэтгэлцээний үеэр Собчакийг уйлуулжээ
2018-03-15

ОХУ-д энэ сарын 18-нд ээлжилт Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ.

 

 

Уг сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин болон долоон нэр дэвшигч Кремлийн тэргүүний төлөө өрсөлдөж буй юм. Тэгвэл өчигдөр нэр дэвшигчдийн дундах ээлжилт халз мэтгэлцээн “Россия 1” сувгаар нийтийн хүртээл боллоо.

 

Халз мэтгэлцээнд В.Путин оролцохгүй гэдгээ уламжлаад буй юм. Өчигдөр болсон халз мэтгэлцээний үеэр  “Иргэний санаачлага нам”-аас нэр дэвшигч Ксения Собчак уйлсан талаар “TASS” агентлаг мэдээлэв.

 

Оросын Либераль-ардчилсан намын дарга Владимир Жириновский халз мэтгэлцээний үеэр Собчакт хандан “Чи тэр цэцэрлэгтээ очиж суу. Хүүхдэд ямар ч орон зай байхгүй” хэмээн хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлэхэд Собчак “Энэ үргэлж миний үгийг тасалдуулдаг” гэж хэлээд, танхимыг орхин гарчээ.  Анхны мэтгэлцээний үеэр Собчак, Жириновскийгийн нүүр рүү ус цацсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин