“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нээлт болно
2018-03-16

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн байранд

 

09.00 цагт: 21 аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зөвлөгөөн эхэлнэ. Эрчим хүчний аюулгүй байдал хангамж, хэмнэлтийн талаар зөвлөлдөнө. Утас 99115624

 

ШУА-ийн байрны 3 давхарт

 

09.00 цагт ШУА, БСШУСЯ хамтран "Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна: Утас 98119897

 

Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордны хүндэтгэлийн танхимд

 

10,00 цагт “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбогдох утас: 70122006, 99202166

 

АВТОБУС НЭГТГЭЛИЙН БАЙРАНД

 

10:00 цагт: НЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн тээврийн газартай хамтран  хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна.

 

ЭМЯ-ны Б танхимд

 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ЭМЯ, ХНХЯ-тай хамтран салбарын ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх төсөлд нэгдсэн санал өгөх хэлэлцүүлгийг зохион байгуулна.

 

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 1 дүгээр давхар.( ХХААХҮ яамны зүүн ард ) 

 

11:30 цагт “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна. Лавлах утас: 9179-0101, 9911-1719 9989-0609

 

Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд

 

12.00 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал болно. Утас-89330702 

Shuud.mn
Сонин хачин