Финдланчууд хамгийн АЗ ЖАРГАЛТАЙ амьдардаг
2018-03-16

НҮБ-ын дэргэдэх “Sustainable Development Solutions Network” байгууллага жил бүр дэлхийн аз жаргалын индекс тайлангаа танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ оны тайланд дэлхийн 156 орон оролцсон талаар “www.express.co.uk” сайт мэдээлэв.

 

 

Уг жагсаалтыг гаргахдаа судлаачид тухайн улс орны нэг хүнд ноогдох ДНБ, эрүүл төрөлт, наслалт, амьдралын сонголтууддаа хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлигын үзүүлэлт зэрэг хүчин зүйлсийг авч үздэг аж.

 

Жагсаалтыг Финланд улс тэргүүлж, Норвеги улс удаалсан байна. Норвеги улс 2016, 2017 онд тус жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд энэ жил нэг байраар ухарчээ.

 

Эхний 15 байрыг танилцуулахад Финланд, Норвеги, Дани, Исланд Швейцарь, Нидерланд, Канад, Шинэ Зеланд, Швед болон Австрали, Израйль, Австри, Коста Рика, Ирланд болон Герман улс жагсчээ.

 

 

Харин ОХУ, БНХАУ гэх хоёр хүчирхэг гүрний дунд орших Монгол Улс тус жагсаалтад 94 байранд жагссан байна.

 

2005-2007 оны үзүүлэлтийг бодвол Монгол Улсын индекс 2013-2016 онд 0.298-аар өссөн үзүүлэлт гарчээ.

 

Харин аз жаргалгүй улсаар 148-р байранд Гайти, 149-р байранд Ливи, 150 байранд Сири, 151-р оронд Руанда, 152-р байранд Йемен, 153-р байранд Танзаниа, 154-р байранд Хойд Судан, 155-р байранд Төв Африкийн Бүгд Найрамдах улс жагсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Финдлад гэнэ. Бангкокийг Банконг гэнэ. Хэцүү хэцүү. Ккк
2018-03-17
Mongol bol khuuramch ardlaltai khun amiinkh ni 70 khuvi yaduu zuduu amidardag az jargalgui l oronshtee ene suulchin kheden ulsad l bagtaj baimaar yum Manai statistik uzuulelt gej sots niigmiin ueiinkheeree shat shatandaa darga nartaa khudal tailan gargaj ugdug ter ni delkhii niited khudal medeelegddeg iim l zavkharsan ulsdaa
2018-03-16
FINDLAND GEDEG ULS BAYKHGUY EE , DELGERTSETSEGEE , FINLAND / SUOMI/ GEDEG ULS BAYDAG ,
2018-03-16