Офицер, ахлагч нарыг шагналаа
2018-03-16

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад идэвх, санаачлагатай ажиллаж байгаа офицер, ахлагч нарыг шагналаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцож шагналыг гардуулав.

 

Батлан хамгаалах яамны шагнал болох “Дайчин алдар-1” медалиар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан, “Дайчин алдар-3” медалиар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Э.Батсүрэн нар шагнуулав. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  “Хүндэт өргөмжлөл”-өөр 5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр 3, Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр 5, Нийслэлийн “Тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр 9, Нийслэлийн Засаг даргын жуухаар 7, Монголын нутгийн удирдлагын холбооны “Соёмбо” медалиар 1 алба хаагч тус тус шагнуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин