В.Путины "жоохон" айдас
2018-03-18

 

... Олигархууд хэцүү л дээ..  Маш их мөнгө хураасан ч түүнийгээ улс орондоо ч, хувийн амьдралдаа ч гэрэл гэгээтэй сайн сайхан үйлсэд  зориулж чаддаггүй... Харамсалтай ... Энэ энгийн үгийг хэлсэн хүн бол дэлхийн номер нэг удирдагчын жагсаалтыг тэргүүлдэг  ВЛАДИМИР ПУТИН.

 

 

Аав нь фронтод байлдаж байсан. Ах эгч хоёрыг нь дайнд дунд алдсан гэдэг.  Ийнхүү айлын ганц хүү болж өссөн В.Путин эдүгээ Орос их гүрний ганц удирдагч болчихоод байгаа. Түүний өрсөлдсөн сонгууль бүрт нэг л уриа ялалтыг нь дархалдаг гэж болно. “Путин биш бол өөр хэн гэж ...”  Энэ удаагийн сонгууль ч мөн адил түүний илт ноёрхол дор явагдаж байна. Өөр байна хүн гэж өөрсдийгөө илэрхийлсэн 7 нэр дэвшигч зургаа тарааж, суртачилгаагаа зэрэг явуулж байгаа. Гэвч тэдний ихэнхийг нь жүжигчин орлон тоглогч сэтэртэй болгосон.

 

Хэдийгээр ийм олон нэр дэшигч тодорсон ч өнөөх л "Путиныг барах уу " гэдэг басамжлалт уриа өндөр авсан хэвээр. Оросын унасан аж үйлдвэрийг сэргээж, эзэнгүйдсэн хөрөнгийг хямгадаж. Хамар доор нь пуужин зоотлоо тулж ирсэн Европын холбоог хилээсээ шахаж, Горбачевын үлдээсэн хуучин Зөвлөлтийн  нуранги шахуу овоолго дундаас Орос гүрнийг босгож  чадсан В.Путиныг татаж унагаах аавын хүү одоохондоо гарч ирээгүй байна гэж Оросын ард түмний дийлэх олонх үзсэн хэвээр.

 

                 

 

 

Түүний энэхүү улс төрийн тавцандах босоо тоглолтоос нэг хүний илт нөлөө Орост ирээдүйн шинэ төрлийн дарангуйллыг үлдээх үү гэдэг эмзэглэлийг зарим  судлаачид анхааруулж байгаа. Хэдийгээр дэлхийн тавцанд В.Путины нэр хүнд өсч байгаа ч Оросын ард түмний амьдралын  чанар төдий л өсөхгүй байгаа юм.  Үүний буруутан нь эрх баригч Нэгдмэл Орос нам болж ирлээ. Авилгад идэгдсэн энэ нам яваандаа хариуцлагаа үүрэх ёстой гэж үзсэн бололтой  В.Путин энэ удаа намаасаа зайгаа барьж  бие даан нэр дэвшлээ. Түүний сонгуульд харуулж буй энэ аархал бол В.Путин Оросод ганцаар ноёлох бүх шатлалыг давсаныг харуулж байна гэж мөн судлаачид анхааруулжээ. Энэ анхааруулга бол наанаа сүр хүчтэй  болж байгаа сонгуулийн цаадах, В.Путины “жоохон” айдас.

 

ХАА-н салбарын гавьяат, уйтгартай бас ууртай захирал Павел Грудинин, хөөрхөн бусгүй  Ксения Собчак, Задгай  балмад Жириновский гээд бусад өрсөлдөгчдийн хэн нь ч одоогоор В.Путиныг ялчихаар харагдахгүй байгаа.  Харин нэг хүний хэт онцгойрол, хаанчлалаас залхсан Оросын сонгогчид бие даагч В.Путиныг амархан ялчихаж чадна. Энэ найдлага дээр Оросын энэ удаагийн сонгууль эргэчихэж магадгүй гэсэн найдлагаар Геннадий Зюганов Коммунист намаасаа нэр дэвшүүлсэн  Павел Грудининий дээлийн захыг мушгиж суугаа. 

  

 б

 

“... Хууль байгаа. Хуулиа дага” гэдэг энэ үгийг би ойр тойрныхон, бизнесийн том бүлэглэлийнхэнд бүгдэд адилхан хэлдэг гэж өөрийн зарчмаа товч тодорхойлсон В.Путин итгэл төгс сонгуулийн компаниа үргэжлүүлж байна. Урьдчилсан санал асуулгаар В.Путин ялна гэдэгт бооцоо өндөр байгаа. Харин Геннадий Зюгановын талынхан нэг хүний хаанчлалаас салах болсон гэдэг салхиар сонгууль эргэнэ гэж найдсаар байгаа. 

 

 

Пүрэвжавын .Баярхүү  /тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Putin es un hijo de puta,asesino,killer,un bandito
2018-03-19
zohin:
haad yumaa ooroo unshaad hevtej bai Ijg eee
2018-03-18
zochinЗочин:
hutsaj uliad ongorson balarsan ym yriad bai naad yumaa oroo unshaad hevtej bai ILJIG eeee
2018-03-18
Putin mandtugai:
Putin mandtugai,Amerik yzleer xymyyjsen gomo yalgadasnuud sonotygei
2018-03-18
равдан:
монгол хулгаичдын эх орон 3000 эм эрээнд биэ үнэлэгч хүн хүртэл хулгаилаж баина уих янхан панзчин хулгаичдаар дүүрсэн 3 сая хүни 1 сая гаруи гаадаадад жинхэн терористууд монголд
2018-03-18
zohin:
haad yumaa ooroo unshaad hevtej bai Ijg eee
zochinЗочин:
hutsaj uliad ongorson balarsan ym yriad bai naad yumaa oroo unshaad hevtej bai ILJIG eeee
PUTIN is a KILLER, DICTATOR and TERRORIST
2018-03-18
Putin es un hijo de puta,asesino,killer,un bandito
зочин:
Путин шиг удирдагчийг дахин дахин сонгохоос өөр яахав дээ,үнэхээр жинхэнэ лидер ерөнхийлөгч дөө амжилт
2018-03-18