Шөнийн клубээр үйлчлүүлж байсан иргэдийг машинаар дайрчээ
2018-03-19

Их Британийн Кент дэх шөнийн клубээр үйлчлүүлж байсан иргэдийг хар машинтай этгээд дайрсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг хэрэг өчигдөр 23.47 цагийн орчимд болсон байна. Шөнийн клуб дэх хяналтын камерт бичигдснээр машинтай этгээд шөнийн клубын барилгыг дайрч, улмаар клубээр үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч нарыг дайрсан аж.

 

Цагдаагийнхан уг машиныг жолоодож байсан 23 настай залууг “Иргэдийг алах, хохироох оролдлого хийсэн” хэмээн буруутгаж, баривчилжээ. Жолооч гэмтсэн бөгөөд түүнд анхан шатны тусламж үзүүлээд, цагдаагийн хэлтэс рүү авч явсан гэнэ.

 

Дээрх үйл явдлын улмаас 13 хүн бэртсэн бөгөөд найм нь ясаа хугалж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Энэхүү үйл явдал алан хядах ажиллагаа эсэхийг тодруулахаар ажиллаж буй талаар Кентийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
найман ясаа хугалж .... гэнээ. Өөрөө өөрийгөө гэмтээсэн байна. Англичууд ямар аймаар юм бэ. Хөөрхий жолоочыг гүтгэж хэлмэгдүүлэх нь.
2018-03-19