Шашны мөргөлдөөний улмаас онц байдал зарлажээ
2018-03-19

Шри Ланк улсад сүүлийн жилүүдэд шашны мөргөлдөөн байнга гарч, олон хүн хохирох болсон билээ. Тэгвэл эрх баригчид исламын шашинтнуудын эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд онц байдал зарлажээ. 

 

 

Саяхан болсон исламын шашинтнуудын эсрэг зохион байгуулсан халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, 450 гаруй исламын шашинтнуудын хувийн өмч, гэр болон дэлгүүрийг тонон дээрэмдэхээс гадна Квант дахь дүүрэгт болсон халдлагаар 60 гаруй машин өртжээ.

 

Уг үйл явдлаас болж эрх баригчид онц байдал зарлахаас өөр сонголтгүй болсон гэнэ. Мөн онц байдал зарласан өдрүүдэд иргэдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хоригложээ.

 

“Исламын шашинтнуудын эсрэг болсон халдлагын ард Буддын шашны бүлгэмүүд бий” хэмээн Цагдаагийн хэлтсээс мэдээлэв.

 

Ислам болон Буддын шашинтнууд хоорондоо зөрчилдөж, улмаар нэг нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэд хэдэн ноцтой хэрэг гараад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин