Есөн настай охиныг найзынхаас нь олжээ
2018-03-19

Дорнод аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд 9 настай охиныг  найзынхаас нь олжээ. 

 

 

Тус аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Т 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг 05 минутын орчимд Цагдаагийн газарт өөрийн биеэр ирж “ 9 настай миний зээ охин Ж нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 17 цагийн орчимд хичээлээ тараад одоог хүртэл гэртээ ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” гэсэн дуудага мэдээлэл  иржээ.

 

Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах тасгийн алба хаагч нар эрэн сурвалжлах ажлын 07 цаг хүртэл зохион байгуулж ажиллаж, 2018 оны 01-р сарын 17–ний 07 цагт Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Ц-111 дохиогоор түргэн цугларалт зарлан охины талаарх мэдээллийг Цагдаагийн газрын нийт алба хаагчид болон аймгийн Онцгой байдлын 20 албан хаагчидад зарлан мэдээллэж, Цагдаагийн газрын даргаар удирдуулсан нийт 120 алба хаагч эрэн сурвалжилж, жижүүрийн бүрэлдэхүүн 2018 оны 03-р сарын 17-ний өглөө 09 найзынх нь гэрээс гараад явж байхад олж тогтоон ар гэрт хүлээлгэн өгч ажиллажээ. 

 

Охин Ж 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сургууль дээр хичээлтэй байж байгаад 17 цагийн орчимд тараад гэрлүүгээ ганцаараа явсан. Өөрийн гэрт нь хүн байхгүй, гэрийнхээ түлхүүрийг хайсан боловч олдохгүй, мөн нагац эгчийндээ ирэхэд гэр нь цоожтой байсан ангийн найз Э-ийн гэрт 18 цагийн үед очоод тэндээ хоносон. Найз Э болон түүний ахын гар утсаар эмээгийнхээ гар утасруу залгахад утсаа авахгүй байсан тэгээд би тэндээ хоносон гэж тайлбарлажээ. 


Эцэг эхчүүд та бүхэн насанд хүрээгүй хүмүүст тавих анхаарлаа сайжруулж, хүүхдүүд гэртээ хонохгүй тохиолдолд заавал эцэг эхдээ мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин