Пеле: Кристиано Роналдо бол дэлхийн шилдэг довтлогч
2018-03-19

 

Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле баруун ташаандаа авсан гэмтлийн улмаас сүүлийн жилүүдийг байнгын эмчийн хяналтад өнгөрүүлж байгаа билээ. Тэрбээр саяхан хоёр ч хагалгаанд орсон бөгөөд эдгэрэлт удаан байгаа гэнэ.

 

Өдгөө 77 настай домогт хөлбөмбөгчний хувьд Дэлхийн Эдийн Засгийн форумд оролцох үеэрээ сэтгүүлчдэд энэ талаараа ярьсан байна. Хэдийгээр биеийн байдал дээрдэж байгаа боловч таяг хэрэглэсээр байгаа аж. Пеле “Би сайн байгаа. Гэхдээ ДАШТ-д тоглох эсэхээ хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хөдөлгөөн хийж чаддаг болсон маань сайн хэрэг” гэж уг форумын үеэр хэллээ.

 

 

Пеле нь дэлхийн аваргын алтан дагина цомыг гурвантаа өргөсөн цорын ганц хөлбөмбөгчин бөгөөд замналынхаа турш 1363 тоглолтод оролцож, 1281 гоолоор эсрэг багийн хаалгыг мялааж байсан хөлбөмбөгийн хамгийн агуу тамирчин юм. Харамсалтай нь сүүлийн үед тэрбээр эрүүл мэндийн хувьд тун таагүй байгаа бөгөөд ташааны гэмтлээсээ гадна уушиг, дотор эрхтний өвчлөлөөс болж хэд хэдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

 

Тэрбээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Лионель Мессигийн тоглолтод дуртай боловч Кристиано Роналдог одоо цаг үеийн хамгийн шилдэг довтлогч гэж хэлнэ хэмээсэн юм. Харин энэ хоёрын араас хамгийн ойрхон нэхэж яваа хөлбөмбөгчнөөр Пари Сен Жермейн багийн Бразил довтлогч Неймарыг нэрлэсэн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Pele zunchee uuruu ch shildeg nl bish shuu dee mardona shildeg ni
2018-03-20
Пеле үнэнийг л хэлсэн байна
2018-03-19
zochin:
zunuud bnaa PELE guai MESSI ahuu de
2018-03-19
zochin:
zunuud bnaa PELE guai MESSI ahuu de
2018-03-19