Авлига үнэртээд байна, АТГ-аа
2018-03-19

 

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь төсөв нь батлагдаагүй байхад их хэмжээний мөнгөн дүнтэй худалдан авах ажиллагааг тендер зарлалгүйгээр БНХАУ-ын “Zhongsheng Economic and Trade” компанид өгч, шууд гэрээ байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр аймгийнхаа халаалтын зуухыг шинэчлэхээр хоёр тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулж, эрх мэдлээ хэтрүүлсэн. Гэтэл өнөөх зуух нь үсрээд л 700 сая төгрөгөөр “босох” хүчин чадалтай эд гэдгийг мэргэжлийн хүн нүдээр хараад л хэлж байна. Тиймээс бид энэ удаа Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь ямар ямар хуулийн заалтуудыг хэрхэн зөрчсөн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэлээ.

 

1.Г.Батсуурь эрх мэдлээ хэтрүүлсэн нь:

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлийг зөрчсөн. Дураараа аашлах хэмээн тодотгосон тус заалтад Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт ноцтой хохирол учирсан бол...” хэмээн шийтгэлийг нь тодорхойлж өгч.

 

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан тухай хуулинд :

 

5.1.1.”тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг;

 

5.1.2.”тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг

 

5.1.3.”босго үнэ” гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг хэлнэ гэсэн заалтууд бий.

 

Эндээс урьдчилан тооцож, төлөвлөн батлагдсан төсөвт өртгийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой нь ойлгомжтой харагдана. Өөрөөр хэлбэл төсвөө баталчихаад гэрээгээ хийнэ гэсэн үг. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2017 оны есдүгээр сарын нэгэнд БНХАУ-ын “Zhongsheng Economic and Trade” гэх компанитай “Аймгийн төвийн халаалтын зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулж, гарын үсгээ зурсан. Харин төсөв болох хоёр тэрбум төгрөгийг Засгийн газар есдүгээр сарын 13-ны өдөр баталсан. Товчхондоо Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нь эрх олгогдоогүй байхад гэрээ байгуулж, дураараа аашилсан нь энэ.

 

2. Хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй ажилд шууд гэрээ байгуулсан нь:

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан тухай хуулийн

 

6 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны зарчимыг заажээ. Тодруулбал 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталнагэж бий. Энгийнээр бол хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй ажилд тендер зарлана гэсэн үг.

 

Хуулийн заалтыг цааш үргэлжлүүлье.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан тухай хуулийн 7.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:

 

7.1.1.нээлттэй тендер шалгаруулалтын журам;

7.1.2.тендер шалгаруулалтын онцгой журам;

7.1.3.зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам.

7.1.4.олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам.

7.2.Хуульд энэ хуулийн 7.1.2-7.1.4-т заасан журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө гэж заасан.

 

Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, БНХАУ-ын “Zhongsheng Economic and Trade” компанитай шууд гэрээ байгуулан, Монголын бусад компанийг оролцож, өрсөлдөх боломж олгоогүй нь хууль бус юм.

 

Мэдээж тендерийн хуулинд шууд гэрээ байгуулах тухай заалт бий. Оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар,  нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрээгүй нөхцөлд,   гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой байдалд,  зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах шаардлагатай зэрэгт шууд гэрээ байгуулахыг хуулиар зөвшөөрсөн.  Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн үзэглэсэн гэрээ нь тус хуулийн үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй. Мөн гэрээнд сонгон авсан 34.1.5.гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол гэсэн заалт нь гэрээнд тохирох үндэслэл болохгүй гэдгийг хуульч хэлж байна.

Хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй ажил хийлгэхдээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй, шууд гэрээ байгуулж, Хятадын компанид давуу эрх олгосноос АВЛИГА үнэртэж байгааг үгүйсгэх боломжгүй.

 

3. Төсвийн мөнгийг “халаасалсан” нь:

 

Говьсүмбэр аймаг 2017 онд халаалтын зуухаа өргөтгөхдөө хоёр тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэтэл тус аймгийн Баянтал сумын халаалтын зуухыг өмнө нь 500 орчим сая төгрөгөөр өргөтгөн шинэчилсэн байх юм. Говьсүмбэр аймаг, Баянтал суманд тавьсан зуухны техникийн үзүүлэлт төстэй. Тэгвэл яагаад хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэв?! Үнийн дүнгийн тэрбум төгрөгийн зөрүү үнэхээр бодитой юу?  

 

Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах. 1.”Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг: 1.2.зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан;....бол гэсэн заалт бий.

 

Эргэлзээтэй бүхнийг энэ удаа хуулийн заалттай уялдуулав. Улсын төсөв ус шиг урсдаггүй. Хууль журмын дагуу хуваарилагдаж, зарцуулагддаг. Бас хуулийн хариуцлагатай. Тэгэхээр Авлигатай тэмцэх газарт эргэлзээг тайлах олон асуулт үлдэж байна. Төсвийг мөнгийг салхинд хийсгэ бас халаасал гэж дарга болгодоггүй. Дарга ч, цэрэг ч хуулийн дор амьдардаг учраас хуулийг хэрэгжүүлэгчид тэр дундаа Авлигатай тэмцэх газар Говьсүмбэр аймгийн Засаг даргыг анхааралдаа авах нь зүй ёсны хэрэг болоод байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой, энд албан тушаал, эрх мэдэл, намын харъяалал хамаарах ёсгүй.

 

Говьсүмбэрийн Засаг дарга Г.Батсуурийн “том толгой” бичвэрийг энд дарж уншина уу.

 

Б.Энэрэл

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм новшийг сонгож гаргасан бидний буруу
2018-08-15
Нутгийн иргэн:
Энэ хулгайч 2016 онд ажил авахдаа мэдүүлж байсан хом нь хэд дахин нэмэгдсээр энэ онд тэрбум хол давж бусад аймгийн Засаг дарга нараа хөрөнгөөрөө манлайд нь байна гэж АТГ с мэдээлсэн байсан яахав дулаахан өвөлжсөн байж болно гол нь хэдийн өртөгтэй ажлыг хэдээр хэд нугалж хийсэнд л байгаад юм Баянталын зуух сайн зуух бодит үнээр нь тавьсан байсан тэр хүчин чадал өндөр зуухыг ашиглавал Талын илч байгууллагын дарга батжаргалын халаасалдаг мөнгө танагдчих гээд чичрээд бгаа гэдэг
2018-05-12
irgen:
ene nohdvvdiin yariad bga ter bayantaliin zuuh geed bgan huuramj birk naasan hogiin hoir joohon yum ble odoo hvrtel ashiglaagvi geed bga harin ene jil gertee dulaahan oboljson shvv idsen uusan yum baibal harin sain shalgah heregtee
2018-03-21
irgen:
2016 оны өвөл хичнээн зутруу өвөжлөө дөө. Зузаан дах дэхтийтэй хүйтэнд байж суухын аргагүй Facebook-р ямар их гомдол сэтгэгдэл байсан билээ. Өнгөрсөн жил Уурын зуухныг шинэчилсэнээр ямар сайхан дулаахан тав духтай өвөлжлөө ард иргэд мэдэх байх. Манайхан ч хийсэн ч муулна хийхгүй байсан ч муулдаг сонин тогтолцоотой болж дээ.
2018-03-21
Irgen:
Тэрбум төгрөг гэдэг хичнээн их билээ. Тэр мөнгөөр юу эсийг хийж шийдэж болох билээдээ. Үхэж байсан хувалз юмдаа.
2018-03-19
Чи сайн мэдэж байгаа юм чинь хулгай хийсэнг нь бүр сайн мэдэх байлгүй дээ тэ...
2018-03-19
Энэ чинь Баянмөнх багшийнхаа заасан замаар шаагаад байгаа юм биш үү. Очих газар нь тодорхой...
2018-03-19
Зочин:
Ажлаа авсан өдрөөл утасныхаа төлбөрийг хурдан хий эрх нь хаагдчихлаа гэж байсан гэдэг цайцан хулгайч шүү тийм л өлөн цөөвөр орж ирж байсан одоо ч тэрбум тэрбумаар нь шаагаад нүдэн дээр л өнгө засаад байгаа юм даа
2018-03-19
Зочин:
Ийм новшийг сонгож гаргасан бидний буруу
Зочин:
Урьд нь байсан Баянмөнх гэдэг нөхөр баахан идэж хийсэн юмгүй идэж байгаад шоронд ороод л дууссан даа энэ нөхөр түүнийхээ замаар явж байгаа юм байна тамгын дарга Содном гэдэг нөхөр нь төвийн гэрэлтүүлэг хийх тендер ээ шаардлага хангахгүй компанид өгч гэрээ байгуулчаад одоо тэр гэрэлтүүлэг хисэн компани ажилаа дуусгаагүй алга болсон доо ингэж төсвин мөнгийг хайр найргүй үрдэг нөхдүүдийг болимоор байна
2018-03-19
зочин:
Ойлгомжтой шаацан л байнашд
2018-03-19
sdfb:
huuliin daguu shiideh heregtei
2018-03-19
Зочин:
энэ хүн тийм булай юм хийх хүн бишдэгээ дэндүү хар санах юм Харин тэр Эрдэнэт Оюу толгой зэрэг жинхэнэ луйварыг ярьж АТГ-ээр шалгуулаач
2018-03-19
Чи сайн мэдэж байгаа юм чинь хулгай хийсэнг нь бүр сайн мэдэх байлгүй дээ тэ...
зочин:
Говьсумбэр цомхон сайн дэд бутэцтэй сайхан ацман даан ч удирдлага нь байнга тосв йн монго хулгай хийсэн дарга нар таарах юм даа 461 ангиар л дамжин дуусдаг юм даа энэ залууг тэр замаар оруулаж оорооч орох замаа сонгожээ
2018-03-19