Британийн телевизийн од согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
2018-03-19

Британийн телевизийн од Ант МакПартлин нийслэл Лондон хотноо ноцтой зам тээврийн осол гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хөтлөгч эр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар гурван машин мөргөсөн байна.

 

Цагдаагийнхан хэргийн газраас хөтлөгч эрийг баривчилсан талаар гэрчүүд өгүүлэв.

 

Ослын улмаас хэд хэдэн хүн бэртсэн бөгөөд нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Ант МакПартлин нь хөтлөгч Деклан Доннеллигийн хамтаар “Britain's Got Talent”, “I'm A Celebrity”, “Ant”  болон “Dec's Saturday Night Takeaway” шоуг хамтран хөтөлдөг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин