Кейти Перри бразилчуудын уурыг хүргэв
2018-03-19

Америкийн уран бүтээлч, дуучин Кейти Перри энэ амралтын өдөр аялахаар Бразил улсад ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Удаан хугацааны турш аялан тоглолттой байсан дуучин бүсгүй ийнхүү амралтаа авчээ.

 

Тэрбээр өчигдөр инстаграм хуудастаа Бразилийн Рио Де Жанейро хотноо сүндэрлэх Есүс Христийн хөшөөний зургийг нийтлээд “Үнэхээр үзэсгэлэнтэй” хэмээн бичжээ.

 

Гэхдээ тэрбээр уг хөшөөний бэлэг эрхтэн байрлах хэсэгт эможи зургаар халхалж янзалсан зургийг нийгмийн сүлжээндээ нийтэлсэн нь бразилчуудын дургүйцлийг хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин