Ан Сан Су Чигийн бие муудаж, сэтгүүлч нартай хийх уулзалтаа цуцалжээ
2018-03-19

Нобелийн энхтайвны шагналт, Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи эрүүл мэндийн шалтгаанаас болж Австрали дахь уулзалтаа цуцалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр өчигдөр Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан  “ASEAN”  уулзалтад оролцож, тус улсын Ерөнхий сайд  Малкольм Тернбуллтэй уулзсан билээ.

 

Ан Сан Су Чи өнөөдөр Сидней хот дахь “Lowy” институтад зочлон улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахаар төлөвлөж байв. Мьянмарын Засгийн газрын хэвлэлийн алба “Төрийн зөвлөх хувийн шалтгааны улмаас уулзалтад очих боломжгүй болсон” гэж мэдэгджээ.

 

Мьянмарын эрх баригчид өнгөрсөн оны наймдугаар сард шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Ойролцоогоор 688 мянган роханжи иргэн төрөлх Ражин мужаасаа дүрвэж, өдгөө Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарсаар байна. НҮБ болон олон улс Мьянмарын эрх баригчдыг үндэстний цэвэрлэгээгээ зогсоохыг шаардаж, улмаар эдийн засгийн хатуу хориг тавихаа сануулаад буй юм.

 

Уг үйл явдлаас болж Мьянмарын баатар гэгддэг байсан Ан Сан Су Чигийн нэр хүнд унаж, зарим олон улсын байгууллагууд түүнд олгосон шагналаа хүчингүй болгожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
худлаа авгай сүүлд нээрээ тааруухан харагдсан шүү ямар нэг хавдартай байх их таагүй харагдсан
2018-03-19
Hudlaa dur esgegch...uxseniih ni ardchilal enx taivani shagnal magnal....ichdeggui huuramch emgen uxvel taarna, zarim ni olgoson shagnalaa huchingui bolgoson ni mash zuv
2018-03-19
zev:
Emegtei hun buddiin lam nartai niilj hun alhiig uzlee.
2018-03-19