Х.Баттулга: “Иппон” ялалт бол Танд үзүүлсэн өндөр итгэл
2018-03-20

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

 

 

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

 

Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, юуны өмнө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох боломж удахгүй тохионо гэдэгт найдаж байна.

 

Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг талуудын холбогдох байгууллагууд тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар болсонд баяртай байна. Тус хэлэлцээрийг бэлэн болгоход Таны оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна.

 

Бидний найрамдалт харилцаа түүхийн олон шалгуурыг давсан билээ. Халх голын дайн, Аугаа эх орны дайны хүнд он жилүүд болон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд хийсэн цэргийн хамтарсан ажиллагаа зэрэг нь сайн хөршийн харилцааны бат бэх суурь болсон.

 

Монгол, Оросын харилцаа болон стратегийн түншлэлийг найрамдалт ард түмнүүдийн сайн сайхан, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөө Тантай цаашид ч урт хугацаанд ойр дотно хамтран ажиллана гэж найдаж байна. Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Агуу ард түмэн агуу удирдагчтай байх юм. Бид харин ......??????Бидэнд сайн тал асар их боловч засах саар зүйл мөн ч их байна даа. 1. Эх орон гэж хүн болгон цээжээ дэлддэг боловч яг эх орон эргэн тойрноо хайрлаж буй монгол хүн ховор байна.Монгол орноо,монгол хүнээ,монгол ахуйгаа,амьдарч буй орчноо,байгаль дэлхийгээ, үнэт зүйлээ бид хайрлаж чадаж байна уу?Монгол хүний хийсэн бүтээсэн болгоноо, бидэнд өгсөн ,үлдээсэн баялгаа, газар нутгаа хайрлаж буй хүн байна уу? Хэн мод зүлгээ хугалан,гишиглэж,нулиман бузарлаж байна? Хэн энд тэндгүй алт ухаж модоо огтолж,гол мөрнөө самарч байна?Хэн самар жимс түүх нэрээр байгалиа түйвээж байна? Хэн энд тэндгүй хог, үнсээ цацаж,хаалганаасаа цааш гарган овоолж байна? Хэн Хэн монгол хүнд монгол эх оронд өстэй юм шиг хуулийг үл тоон өөр хоорондоо өстөн дайсан мэт үзэлцэж байна. Хэн эргүү мулгуй хоосон амлалтанд хууртаж эх орноо самруулж байна? Хэн хувийн хэдэн төгрөгийн өрөө даруулчих санаатай атгаг санаатай хөгийн хогийн новшийг сонгож байна? Хэн ажил хийгээд амьдралаа босгохын оронд хоосон амлалтыг хүлээн эх орноо хүртэл худөалдахад бэлэн байна? Хэн ухаантай , ухамсартай ,боловсролтой ,төлөв түвшин иргэдээ үл ойлгон хөсөр хаяж байна. Хэн америкийн ардчилалыг монголд бас дахин коммунизм шиг ард түмэндээ тулгаж байна вэ? Хэн гадны луйварчинг өршөөн ,төр улсын хэрэгт ,бүтэцэд эрүүгийн этгээдүүдээр дүүргэв? Хэн оюу толгойгоо ашиггүйгээр худалдав? Бид зөвхөн монголчууд бид. Арчаагүй амьдралынхаа золиосонд эх орноо худалдсан томчууд,унхиагүй амьдралаа өөрөө өөд нь татахын оронд хоосон үгэнд хууртсан бэлэнчлэх сэтгэлгээтэй ард иргэд .Монголчууд бид сонгуулийн үеийн цөөн хэдэн төгрөг ,хоосон амлалтанд итгэсэн арчаагүй хөгийн хогийн мунхагууд болжээ. Бид ялсан гэсэн Монголчууд мхсээд л байвал бид улам бүр ялагдацгаахыг ухаарах иргэд ховор болжээ.
2018-03-20