Нийтийн тээврийн 9 байцаагч зураг авч, зөрчил илрүүлж байна
2018-03-20

Нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан автомашины жолооч нарын зургийг гар утасны камер ашиглан баримтжуулж, бэлэн бус торгууль явуулж эхэлжээ.

 

 

Энэ нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийгдэж буй ажил болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нийслэлийн нийтийн тээврийн газрын 9 байцаагч нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг, нэгдүгээр эгнээнд хүн буулгадаг зэрэг зөрчил гаргадаг такси үйлчилгээ эрхлэдэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

 

Байцаагчид зөрчлийг илрүүлэн Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү албан тоотоор хандсан тохиолдолд тухайн иргэн рүү бэлэн бус торгууль явуулна. Гэхдээ Замын цагдаагийн алба хамтран ажиллаагүй. Нийслэлийн тээврийн газраас баталж, хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал хэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэд олон зураг авч ажиллаж буй байцаагч нарыг мэргэжлийн бус камер ашиглаж байгаад дургүйцлээ илэрхийлж байна. Тэгвэл энэ нь зөвхөн автобусны хөдөлгөөнд саад учруулж буй жолооч нарын зөрчлийг илрүүлэх зорилготой бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камер Улаанбаатар хотын хэмжээнд хэвийн ажиллаж байгааг санууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
bubaa:
tolgoi n olgoi bolson hotiin udirdlaguud,yuug yyaj hiihee medehgvi teneg anusnuud,naad argiig chin arvan jiliin hvvhed ch hiij chadna shdee malnuud aa
2018-03-22