Трамп: Путины ялалт бидний хувьд гэнэтийн бэлэг байгаагүй
2018-03-20

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонгуульд ялалт байгуулсанаар тэрбээр улсаа дахин зургаан жил удирдахаар боллоо.

 

 

Тэрбээр нийт сонгогчдын 76.66 хувийн санал авснаар үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Дэлхийн олон орны төрийн тэргүүн нар Путин баярын цахилгаан илгээсээр байна.

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөг хүртэл нөхөрсөг харилцаатай байгаа В.Путин баярын мэндчилгээ дэвшүүлээгүй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Цагаан ордны тэргүүн, Кремлийн тэргүүнд баяр хүргээгүй шалтгаанаа “Путины ялалт бидний хувьд гэнэтийн бэлэг байгаагүй” хэмээн хэлсэн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли   мэдэгдэв.

 

Хэвлэлийн төлөөлөгч “Сонгуулийн дүн ойлгомжтой байсан. Хоёр улс цаашид олон салбарт хамтран ажиллах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Боож үхэхэд бор шидмэс дутуу бгаа даа.
2018-03-21