“Их хотын амьдрал” киноны од хотын дарга болох уу
2018-03-20

Америкийн “HBO” сувгийн бүтээл “Их хотын амьдрал” олон ангит киноны жүжигчин Синтия Никсон Нью Йорк мужийн Захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр сөрөг хүчин Ардчилсан намын дотоод сунгаанд өнөөгийн захирагч Эндрью Куомотой өрсөлдөх гэнэ.

 

Куомо нь хоёр ч удаа хотын захирагчаар улиран сонгогдсон туршлагатай улстөрч юм.

 

Орон нутгийн хэвлэлийнхэн “жүжигчин бүсгүйг намын сунгаанаас гарч ирэх магадлал бага” хэмээн бичиж байна.

 

Синтия Никсон ижил хүйстэн бөгөөд 2012 онд Кристин Маринонитой гэрлэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Shijgiin tsaraitI huuhen. Bie haani vj gesen togloson dur ni bur zavaan.
2018-03-21