Арьс, гоо заслын эмнэлгүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна
2018-03-21

"Корпорэйт Конвэйшн центр"-ийн хурлын танхимд

 

09:00 цагт “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар, зөвлөгөөн-2018” эхэлнэ. Холбогдох утас: 88873012

 

ХХААХҮЯ-ны I давхарын хурлын танхимд 

 

09:00 цагт  2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 262437, 8001-9000, 9919-3886

 

Монгол Японы төвийн Хурлын танхимд

 

09:00-14:00 цагт "Тогтвортой хот суурин ба ой-хүүхэд залуучуудын оролцоо" зөвөлгөөн болно. Утас: 99153766

 

НМХГ-ын хурлын танхимд

 

10.00 цагт "Арьс, гоо заслын эмнэлгүүдэд хийгдсэн хяналт шалгалт"-ын талаар хэвлэлийн бага хурал болно. Холбогдох утас:91887887

 

Хангарди ордны нэг давхрын Мэдээллийн төвд

 

11:00 цагт Ирээдүйн мистер" Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хуралтай. Холбоо барих дугаар: 89017101

 

ГХЯ-нд

 

11:00 цагт ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивд хадгалагдаж буй 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны тайлангуудын хувийг ОХУ-аас Монголын талд шилжүүлж өгсөнтэй холбогдуулан ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих: 90110009, 99089666

 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд

 

11:00 цагт "Улс-Хөгжил" хүүхэд залуучуудын анхдугаар чуулганы талаар Монголын усний түншлэл ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн /ООГХ/ дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд

 

12:00 цагт “Би ирээдүйн сансрын нисэгч”гар зургийн уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол болон гар зургийн үзэсгэлэн эхэлнэ.

 

"Emart" худалдааны төвийн 5-н давхарт “DuDu музей” хүүхдийн тоглоомын төвд

 

13:00 цагт “Би Сансарт ниснэ”өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа үргэлжилнэ. Утас 99717977

 

MN-Мэдээллийн төвд


11.00 цагт Хууль хяналтын байгууллагын алдаатай үйл ажиллагаа, шүүхийн шударга бус байдлын талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.


12.00 цагт  “Алтан гадас 10” олон улсын хүүхдийн урлагийн наадмыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Хуралд урлаг соёлын одод, Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэгийн төлөөллүүд оролцоно.


12.30 цагт Монгол Улсын шүүхийн шийдвэр ба хурдан морины хаврын уралдааны талаар хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

УДБЭТ-т

 

13.00 цагт УДБЭТ-ийн хамт олон 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "ҮЕ ҮЕИЙН УДИРДААЧТАЙ УУЛЗАХ ӨДӨРЛӨГ" АРГА хэмжээ болно.

 

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ-ийн "ОРД" галерейд

 

15.00 цагт  "ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР"-т зориулсан "МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ" МХУБТ-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН, ЯРУУ НАЙРГИЙН УНШЛАГА" болно.

 

"Буянт-Ухаа" спортын ордонд

 

15:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит "Улаанбаатар хотын өсвөр үеийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Утас: 9909-0122, 9888-3738, 9009-8082.

Shuud.mn
Сонин хачин