Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар энэ сарын 4-нд Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон. Тэд өнөөг хүртэл ухаангүй байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Уг хэргийн ард “ОХУ бий” хэмээн Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Тэрбээр мөн ийнхүү мэдэгдснийхээ дараа Британид ажиллаж, амьдрач буй ОХУ-ын 23 дипломатчийг эх орноосоо хөөж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл шийдвэрийн дагуу дипломатчид Британийн газар нутгийг орхин гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Британийн эрх баригчдын гаргасан шийдвэрт “сэтгэл дундуур” буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас илэрхийлжээ.
Мөн тагнуулч эрийг хордуулсан хэрэгтэй “ОХУ ямар ч холбоогүй” хэмээн тус улсын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн ч Британи хүлээн авахаас татгалзжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |