“Alivemax” эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
2018-03-21

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар өнөөдөр /2018.03.21/ мэдээлэл хийлээ.

 

Гадаад эмч нар аяллын визээр нэвтэрч, эмчилгээ хийж байна 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаадын эмч нар Монголд хүрэлцэн ирж, зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа эрхэлж байгаа зөрчил илэрчээ. Гадаадын эмч мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр Монголд нэвтэрч, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин эмнэлгийн тусламж үзүүлсэн, Монгол улсын эм бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал “Шангри-Ла” төвийн хоёр давхарт байрлах “Үлэмж клиник” эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй боловч тухайн эмнэлэгт Япон улсын иргэн ирж Эрүүл мэндийн яамнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл авалгүй мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байжээ.

 

Мөн “Өлзий Ден” компанийн “Ай Эм Скин Ка”  төвд БНСУ-ын хоёр иргэн ирж, иргэдэд нүүр өргөх болон  бие галбиржуулах био утас суулгах талаар практик сургалт явуулж байсан аж. Энэ мэт зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоож Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авчээ. Шалгалтын явцад хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох саналыг харъяалах прокурорын газарт тавьсан байна.

 

Иргэдийг эмчилгээний гоо сайхныг хийлгэхдээ тухайн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, хэрэглэж буй бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм бүртгэлд бүртгэгдсэн стандартад нийцсэн эсэхийг шалгаж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анхаарууллаа.

 

"Alivemax" бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол ирсэн 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн мэтээр сурталчилж ард иргэдийг төөрөгдүүлж байгаа зөрчил ихээр илэрч байгаа аж. Тухайлбал “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол иргэдээс иржээ. Гомдлын мөрөөр шалгалт хийхэд "Alivemax" нь эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тодорхойлжээ. Гэтэл эм мэтээр  хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж арга хэмжээ авч ажилласан байна. 

 

Уг бүтээгдэхүүн нь жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог тухай тодорхойлолтыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалан зориулалтын дагуу боловсруулж хатааж нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан шууд болон усанд найруулан уух зориулалттай  аж. Гэтэл эмтэй харьцуулсан сурталчилгааг телевизээр цацаж, иргэдийг төөрөгдүүлж байгаа зөрчлийг илрүүлжээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongol emch nar medleg muutai ym chini iimerhuu luivarchid ihseh ni argagui. Suljeend ni emch nar uursduu ih oroltsdog shuu dee.
2018-03-21
Иргэн:
Улаанбаатар хотын төвийн 1-р 40000 мянгатын хаалга бүрт “эрүүл мэндийн зарч” нэртэй сонин өгч байна одоо 4 дахь удаагаа өгөөд байна хаанаас өгөөд байгаа юмбүү мэд Tэр сонин дандаа орос эмүүдийг авах тухай танилцуулга Tэгэхээр эдгээр эмүүд нь манай холбогдох байгууллагуудаар хянагдаж зөвшөөрсөн байдаг бол уу яагаад хаалга богон дээр хавчуулсан ийм сонин байгаадбайгааг мэдэх газар байна уу
2018-03-21
Alkivemax televisiin suvgaar udur shungui bumbugduud shal hudlaa. Barag l havdariig emchilne ch geh shig heden mungund durtai erguu avgai
2018-03-21
Хууль:
Дуртайн ирээд гоо сайхны хагалгөа хийнэ.Ямар ч хараа хяналт no
2018-03-21