Японы ахмадууд ЗОРИУДААР шоронд орох нь ихэсчээ
2018-03-21

Японы нийт хүн амын дөрөвний нэг хувийг 65 наснаас дээш насны ахмадууд эзэлж байна. Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, үсрэнгүй хөгжилтэй дэлхийн топ орнуудын нэг гэгддэг Япон улс жилээс жилд “хөгширч” буй юм.

 

 

Тэгвэл тус улсын ахмадууд зориудаар гэмт хэрэг үйлдэж, шоронд орох нь нэмэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Ахмадуудын холбогдсон гэмт хэргийн тоо өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 4.5 хувиар нэмэгдсэн гэнэ.

 

“Шоронд хоригдож буй арван хоригдлын нэг нь 65-аас дээш насны ахмад” хэмээн “NHK” агентлагийн цахим хуудаст мэдээлжээ.

 

Хоригдож буй ахмадуудын холбогдсон хэргийн дийлэнх нь “жижиг хулгайн” хэрэг аж.

 

Асран хамгаалах хүнгүй ахмадуудын тоо 1985-2015 оны хооронд 600 дахин өсчээ. Хулгай хийж, шүүхээс ял сонссон ахмадуудын 40 орчим хувь нь асран хамгаалах хүнгүй, ганц бие ахмадууд болохыг судалгаагаар тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин